Friday, December 2, 2011

Уралдаж байгаа морийг ярихаас бус хүүхдийг ярьдаггүй биз дээ

Хүүхдүүд бид нар сургууль дээрээ
Хөгжилтэйхөн байдаг даа
Олуулаа бид дуулдаг даа
Олуулаа бид бүжиглэдэг
Олуулаа олуулаа... хэмээх дууг 20 гаруй жил дуулж байна. Ингээд бодоход хүүхдийн дууны ая данг тааруулж багачуудыг баясгаж суудаг хөгжмийн зохиолч С.Батболдын уран бүтээл аль хэдийнэ насанд хүрчээ. Айлд ороход хүүхэд нь зочиндоо дуу дуулж өгч сурсан эрдмээ гайхуулдаг. Тэр дууных нь хөгжмийг ямар хүн хийснийг хэн ч анзаардаггүй. Харин дуу дуулж буй хүүхдээ л магтаад өнгөрдөг. Хүүхэд хэмээх шинэ, содон ертөнцийн дотоод мэдрэхүйгээр уран бүтээл туурвина гэдэг хэн хүний хүссэнээр бүтчихдэг амар зүйл биш. Энэхүү хүнд ачааг нуруундаа үүрч яваа хөгжмийн зохиолч маань 50 насны босгоор алхсан хэдий ч багачуудынхаа сэтгэлд тааруулан аялгуу бичиж хөөрцөглөн явна. Олныг нуршилгүй “Хүүхдийн” хэмээх тодотголтой хөгжмийн зохиолч С.Батболдтой ярилцсанаа танд хүргэе

Friday, April 22, 2011

Миний дотны найзууд

Хөгжмийн зохиолч С.Батболдын МИНИЙ ДОТНЫ НАЙЗУУД хүүхдийн дууны ном CD-ний хамт гаржээ. Бага ангийн багшдаа баярлалаа, Олуулаа, Эрвээхэй, Багачуудын ордон, Цасхан минь сайн гэх шиг..., зэрэг олон дууг нь хүүхэд багачууд сайн мэдэх билээ. Хүүхийн нэрт зохиолч МУСГЗ Ж.Дашдондог, МУСГЗ З.Түмэнжаргал, Л.Соронзонболд, Ш.Бадарч, С.Сундуй, Д.Хүү, Б.Нацагдорж нарын шинэ шүлгээр бүтээсэн дуунуудыг UB records студын дууны найруулгач Ц.Эрдэнэбат /Бумбаарай/, хөгжмийн найруулагчаар Дарханбат /Нисванис/ нар мэргэжлийн өндөр түвшинд бичжээ.