Friday, December 2, 2011

Уралдаж байгаа морийг ярихаас бус хүүхдийг ярьдаггүй биз дээ

Хүүхдүүд бид нар сургууль дээрээ
Хөгжилтэйхөн байдаг даа
Олуулаа бид дуулдаг даа
Олуулаа бид бүжиглэдэг
Олуулаа олуулаа... хэмээх дууг 20 гаруй жил дуулж байна. Ингээд бодоход хүүхдийн дууны ая данг тааруулж багачуудыг баясгаж суудаг хөгжмийн зохиолч С.Батболдын уран бүтээл аль хэдийнэ насанд хүрчээ. Айлд ороход хүүхэд нь зочиндоо дуу дуулж өгч сурсан эрдмээ гайхуулдаг. Тэр дууных нь хөгжмийг ямар хүн хийснийг хэн ч анзаардаггүй. Харин дуу дуулж буй хүүхдээ л магтаад өнгөрдөг. Хүүхэд хэмээх шинэ, содон ертөнцийн дотоод мэдрэхүйгээр уран бүтээл туурвина гэдэг хэн хүний хүссэнээр бүтчихдэг амар зүйл биш. Энэхүү хүнд ачааг нуруундаа үүрч яваа хөгжмийн зохиолч маань 50 насны босгоор алхсан хэдий ч багачуудынхаа сэтгэлд тааруулан аялгуу бичиж хөөрцөглөн явна. Олныг нуршилгүй “Хүүхдийн” хэмээх тодотголтой хөгжмийн зохиолч С.Батболдтой ярилцсанаа танд хүргэе

-Хүүхдийн уран бүтээл хийх сэтгэлгээг ааваасаа өвлөж авсан гэж ярьдаг юм билээ. Энэ үнэн үү?
-Миний аав хүүхдийн зохиолч Соронзонболд гэж хүн байсан. ”Тэр зорьсондоо”, “Цэрэг малгай” , “Таван хэлийн болжмор” , “Хайрлаж чадаагүй хайр” , ”Ертөнцийн дөрвөн өнгө” зэрэг тууж өгүүллэгийн олон ном бүтээсэн, хүүхдийн зохиолч хүн. Энэ хүний нөлөө надад их л дээ. Тэгэхээр ааваасаа энэ эрдэм, авьяасыг өвлөж авсан гэж хэлж болно.

-Та хотод төрж өссөн үү?

-Архангайд төрсөн хүн шүү дээ. Намайг зургаан настай байхад манайх хотод шилжиж ирсэн. “Мэдээлэл телевиз улсын хороо” ч гэдэг бил үү аав маань тэнд ажилд орсон санагдаж байна. Монголын радио гэсэн үг л дээ. Ингээд манайх хотын айл болж би 33 дугаар сургуулийн нэгдүгээр ангид орсон юм. Дараа нь VI сургуульд шилжин суралцаж төгссөн. Тэгээд л Багшийн сургуулийн хөгжмийн ангид орсон. Энэ замыг ээж минь зааж өгсөн. Би дөрөвдүгээр ангидаа гитар тоглож сурсан. Ээж нэг өдөр “Миний хүү гитар сайн тоглодог, урлагт их сонирхолтой байх шиг байна. Урлагаар нь явуулъя” гэж аавтай яриад Багшийн сургуулийн хөгжмийн багшийн ангид оруулсан.

-Аав тань хүүхдийн зохиолч байсан болохоор танайхаар зохиолчид их орж гарна биз?


-Намайг хүүхдийн уран бүтээлч болоход нөлөөлсөн гол зүйл бол тухайн үеийн хүүхдийн зохиолчид шүү дээ. Манай гэрээр Д.Содномдаржаа Ж.Дашдондог, М.Чимид гэж халзан толгойтой настай хүн орж гардаг байлаа. Мөн Лувсандэндэв гэж аугаа хүн байж. Тэр хүн “Намайг бурхны оронд очиход миний хүзүүнд улаан бүч зүүгээрэй” гэж ярьдаг бай сан. Аргагүй уран бүтээл хийгээд зүрх сэтгэлээ хүүхдэд зориулсан гайхамшигтай хүн явсан. Түргэн хэлний Т.Жамьянсүрэн гэж хүн байлаа. Ө.Баа санжав гэж бас хүүхдийн зохиолч байна. Тэд аавын өрөөнд зохиол бүтээлээ уншина. Уншиж байгаа шүлэг нь баавгай, үнэг, чоно, туулай гээд л хүүхдийн сэтгэхүйд таарсан сонирхолтой шүлгүүд нэгэндээ уншиж зарим нь баавгай шиг алхаж харагддагсан. Тэр нь миний сонирхлыг их татна. Тухайн үед Д.Сод номдаржаа гуай “Олуулаа”-гаа, Г.Сэсмээ гуай “Эрвээхэй” гэдэг шүлгээ уншиж байсан нь сэтгэлд их тод үлдсэн юм. Чи бод доо, настай хүн эрвээхэй, эрвээхэй гээд шүлэг унших хөндлөнгийн хүнд бол сонин санагдаж байгаа биз. Харин хүүхдийн уран бүтээлчид хийж байгаа бүтээлдээ ямар үнэнч гэж санана
-Тухайн үед анхныхаа дууг хийсэн үү?

-Сургуулиа төгсөөд 1984 оноос Хүүхдийн ордонд багшилсан. Энэ үеэс уран бүтээлийн гараа эхэлсэн юм. Тухайн үед Д.Содномдаржаа гуай бурхан болчихсон байсан. Тэгээд дурсгалд нь зориулж “Олуулаа” гэж дуу бичсэн. Одоо ч хүүхдүүд дуулах дуртай. Мөн Г.Сэсмээ гуайн дурсгалд зориулж “Эрвээхэй”- гээ бичсэн.
Эрвээхэй эрвээхэй
Эргэн эргэн нисээрэй
Цэцгэн дээрээ суугаарай
Эгцэлж намайг хараарай...

гээд л цэцэрлэгийнхэн дуулдаг шүү дээ. Аавтайгаа их олон дуу хийсэн. Тухайлбал “Говийн өглөө”, “Дэлгэрхэн дэлхий”, “Дэлхийгээ би мэднэ”, “Би жагсч чадна” гээд цэцэрлэгийн хичээлийн програмын дуу байна. Мөн
Найзуудаа найзуудаа ирээрэй
Наран гийсэн ордондоо зочлоорой
Хүүхдүүдээ хүүхдүүдээ ирээрэй
Хүсэл татсан мэргэжлээ сонгоорой...
“Багачуудын ордон” гэдэг дуу байна. Тэр үед “Пионерийн үнэн” сонины фото сурвалжлагч С.Бодоош гэж хүүхдийн зо хиол бичдэг хүн байсан. Түүнтэй хамтарч “Бага ангийн багшдаа баярлалаа” гэж дуу хийсэн нь одоо ч дуулагдаж байна. Энэ дууны үгийг миний аав редакторласан. Тэгээд аавын нэрээр явдаг. Мөн өөрөө үгийг нь бичээд “Шинэ дэлхий” гэж дуу хийсэн.
Зүүд нойронд минь үзэгдсэн
Зөөлөн сахалт өвөө минь
Шинэ он гарлаа гарлаа
Шинэ жил ирлээ ирлээ...
гэсэн үгтэй. Энэ дуу маань олон жил хүүхдийн харшийн шинэ жилд дуулагдаж байна. Ер нь миний анх хийж байсан 30 гаруй дуу 30 гаруй жил дуулагджээ. Ингээд бодохоор би уран бүтээлээрээ гайхуулах дуртай. Хүүхдүүдтэй уулзалт хийхдээ дуунуудаасаа дуулахад бүгд л дагаад дуулдаг. Харин сүүлийн үед “Миний дотнын найзууд” гэж цомогтой ном гаргасныг хүүхэд бүр мэдэж байгаа. Хөгжмийн багш нар ч мэдэж байгаа байх. Үүнээс хойш “Муухай жаал”, “Саки” гэх мэт хүүхдийн 80 гаруй дуу зохиожээ. Үүний 60 гаруй нь хит болж он цагийн нугачааг даван дуулагдсаар л байна.

-Олон шавьтай биз. Таны шавь нараас нэрд гарсан ямар ямар уран бүтээлч байна вэ?

-Мэдээж багш хүн чинь олон шавь төрүүлэлгүй яахав. Хүүхдийн ордонд байхаас эхлээд хүүхдүүдийг гараас нь хөтөлж хөгжмийн цагаан толгой зааж эхэлсэн. Эргээд бодоход Монголын XX зууны хүүхдийн шилдэг хамтлаг бол “Цэцэг” хамтлаг юм шиг санагддаг. Энэ хамтлагаас миний олон шавь уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Үүнээс өмнө “Солонго” гэж хамтлаг байгуулж байлаа. “Солонго” хамтлагаас гитарчин Өөжгий төрсөн. “Цэцэг” хамт лагаас Л.Байзда, “Никитон”-ы Цогоо, “Хар сарнай”- н Маадай, “Маршал” хамтлагийн хөгжмийн мун даг найруулагч Уянга, дуучин Бат болд, УГЖ Н.Чулуунхүүгийн охин Мөнхчулуун гээд олон шавь бай на. Ер нь хүүхдийн уран бүтээл судалдаг судлаач байвал ХХ зууны эстрадын шилдэг хамтлаг яах аргагүй “Цэцэг” хамтлаг гэж хэлнэ. Рок, попын олон од төрсөн шүү. “Никитон”-ы Саруулсайхан одоо Өвөр монголын алдарт дуучин Тэнгэрийн гитарчнаар ажиллаж байна. Мөн “Морин хуур” чуулгын удирдаач Батчулууны хүү Эрдэнэбат байна. Тэр үед ямар цахил гаан хөгжим байсан биш би ёочин, шанзны хувиргалтыг гитарт буул гаж хүүхдүүддээ зааж өгдөг байсан. Би өөрөө “Баян монгол” чуулгад басс гитар тоглож байсны хувьд гитарын дуугаралт, нотыг мэднэ л дээ. Үүнийхээ үр дүнд хүүхдүүддээ чамгүй юм сургасан. Монголд ямар рок, попын дээд сургууль байсан биш. Хүүхдүүд ч өөрсдийгөө их дайчилж, биеэ зөв авч явсны хүчинд амжилтад хүрсэн. Ер нь урлагт хайртай олон хүүхэд манай дугуйланд явж байж дээ.

-Одоо ч гэсэн шавь бэлтгэж байна уу?

-Тэгэлгүй яахав. “Анхны хайр” киноны дуу эд хит болж байна. Түүнийг дуулсан Өнөдэлгэр гэж хүү байна. Энэ дууг хэдэн зуун хүүхэд гар утсандаа суулгачихсан сонсоод явж байгаа нь сайхан санагддаг. Кино нь ч их сайн кино болсон. Хүүхдүүд кино үзэж байхдаа дууг нь дагаж дуулахад сэтгэл огшихгүй байхын аргагүй байсан. Би 3-18 насны хүүхдэд зориулж дуу хийдэг. Хүүхдийн хөдөлгөөнтэй дуу хийгээд түүнийгээ аль нэг цэцэрлэг дээр аваачаад хүүхдүүдэд зааж өгөхөөр дорхноо сурчихаад л хөөрхөн дуулж зогсохыг хараад баярлаж явдаг хүн. Би бол насаараа л хүүхдийн бүтээл хийнэ гэж боддог. Ямар ч үед би хүүхдүүдийн дунд байх дуртай. Автобусанд ч, аль нэг хүүхдийн байгууллагад орсон ч, хүүхэд хаана байна тэнд миний уран бүтээл халгиж цалгиж явдаг.

-Хүүхдийн хөгжмийн боловсролд ихээхэн ач холбогдол өгч ажилладаг гэж сонссон?

-Би хүүхдийн хөгжмийн боловсролд хувь нэмэр оруулахыг хичээж хамаг амьдралаа зориулж яваа хүн. 2005 онд хүүхдийн хөгжмийн боловсролын сурах бичиг өөрч лөгдөх үед БСШУЯ-нд хөгжмийн хичээлийн сурах бичиг бичиж өгч байсан. 2008 онд 8-9 дүгээр ангийн хөгжмийн сурах бичгийн багийн ахлагчаар ажиллалаа. Одоо 12 жилийн сургалтын тогтолцоонд хөгжмийн боловсролыг хүүхдүүдэд ойлгуулах гэж ажиллаж байна. Үүнд миний олон шинэ дуу орсон. Стандартад зориулагдсан хоолойн дасгал, шинэ арга зүйн талаар хөгжим боловсруулах гэх мэт ажил дээр анхаарч ажиллаж байна. Мөн энэ хичээлийн жилийн дөрөвдүгээр ангийн хөгжмийн сурах бичгийн зохиогчоор ажиллалаа. Үүнд хөгжим ойлгуулах дүр дүрслэлийн талаар багагүй юм хийсэн. Энэ сурах бичиг дээр “Морь унаач хүүхэд”-ийн тухай нэг шинэлэг юм оруулж өгсөн. Хүүхдийн зохиолч О.Сундуй үгийг нь бичсэн.

-Яагаад заавал морь унаач хүүхэд гэж. Одоо чинь нийгмийн хөгжил өөр тийшээ явж байгаа биз дээ?
-Нэг уяач мориныхоо тухай дуу хийлгэх гэж надад хандсан. Тэгээд “Их хурд-5”-ыг үзээд миний морийг сайн хараад ав гэж бичлэгээ өг лөө. Өнөөх бичлэгийг нь үзээд сууж байсан чинь юун моринд нь дуу хийх манатай. “Ажнай” корпорацийн захирал тэрний азарга их сайн давхиж байна. Хөөх тэр хараа түрүүллээ л” гээд байдаг. Өнөөх морь унаж, хамаг хариуцлагыг нь үүрч яваа хүүхэд мартагдсан бололтой. Ер нь энэ наадам гэдэг чинь морь л өөрөө уралдаад ирж байгаа юм шиг яриад байдаг юм байна гэдгийг тэр бичлэгийг үзээд ойлгосон. Морь нь түрүүлээд барианд ороод ирсэн хойно нь хүүхдээ буулгаж хаячихаад нэг халхайсан торгон дээлтэй нөхөр “Аан морь хурдан байна” гээд л өөрөө уралдаад ирчихсэн юм шиг амьсгаадаад л яриад байдаг. Тэр морийг түрүүлүүлэх гэж хамаг ухаан авьяасаа шавхаж ирсэн хүүхдийн тухай огт ярихгүй байгаад дургүй хүрсэн. Тэгээд л “Морь унаач хүүхэд” гэж дуу хийхээр зүтгэсэн дээ. Азаргыг яахав сайхан хурдан ажнай гэдэг утгаар нь биширч л байлаа. Гэхдээ тэр хүүхдийг бүр их шүтсэн. Үнэхээр морио магтмаар байгаа юм бол наадмаар 200-300-гаад морио нэг ч хүүхэдгүй тууж аваачаад гараан дээр орхичих л доо. Тэгээд аль нь түрүүлж ирэхийг харъя. Ингээд бодохоор манайхан хүүхдээ малаас дор үзэж байгаа биз. Манайхан ер нь хүүхдийг ойлгодоггүй. Бас хүүхдийн уран бүтээл хийж яваа хүнийг ч ойлгодоггүй юм шиг санагддаг юм

 -Хүүхдийн төлөө “За” гэж ярьдаг ч яг сэтгэлээсээ юм хийдэг хүн ховор юм шиг санагддаг?

-Монголд хүүхдийн төлөө явдаг хүн тун цөөхөн. Би ямар хүүхдийн уран бүтээл хийчихээд хүүхдээс мөнгө нэхэлтэй нь биш. Ер нь хүүхдийн уран бүтээлч нар ядуу шүү дээ. Сэтгэлээрээ л дэвэрч цалгиж явдаг хүмүүс болохоос. Миний хувьд нэг аз тохиосон. БСШУЯ, Соёлын хорооноос зарласан уралдаанд шалгарсан явдал юм. Үүний үр дүнд миний номууд бүх аймгийн номын сангаар тараагдаж хүүхдүүдэд хүрсэн. Миний аав насаараа хүүхдийн ном бичиж, ээж маань багш явсан. Би одоо хүүхдийн бүтээл туурвиж байна. Энэ бол удмаараа бахархах зүйл минь юм.

-Хүүхдийн уран бүтээлийн төлөө зарлаж байгаа уралдаанууд арай л буруу яваад байгаа юм. Энэ тал дээр таны бодол?


-Хүүхдийн уран бүтээлчдийн тогоонд чанагдаж байгаа хүний хувьд хүүхдийн төлөө ямар нэгэн уран бүтээл зарлачихаад ширээний араас хүүхдийг харж байгаа хүмүүс ямар нэгэн юм бичээд л шагналыг нь авчихдаг. Үнэнийг хэлэхэд түүнд нь жаахан сэтгэл дундуур явдаг. Хүүхдийн сэтгэл, сэтгэлгээ гэж ямар гайхамшигтай зүйл байдгийг мэдэхгүй хүмүүс л шагнал аваад байдаг. Тэр бүтээл нь цөөхөн хоногийн настай. Харин хүүхдүүдийнхээ төлөө юм хийж яваа уран бүтээлчид хөөрхий шагналгүй л зүтгэдэг. Хийсэн бүтээл нь мөнх юм шиг хэчнээн он жил өнгөрсөн ч хүүхдүүдийнхээ дунд дуулагдсаар л явна. Яам нь ч бай, ямар нэгэн газар гэнэт ухаан суусан юм шиг хүүхдийн дуу ховордчихож, уралдаан зарлая гээд л уралдаан зарладаг. Тэр хүмүүс өөрсдөө хүүхдийн дунд нэг цаг болж үзээгүй юм чинь хүүхдийн дуу ховор байна уу, их байна уу, ямар дуу дуулагдаж байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгээд л хүүхдэд хүрэх бүтээлийг биш өөрсдөдөө хүрсэн бүтээлийг түрүү болгочихдог гаж тогтолцоо яваад байгаа нь нууц биш. Ер нь хүүхдийн уран бүтээлийг ойлгодог хүн ховор, хүүхдийн уран бүтээлчтэй уулздаг хүн ч ховор болж. 
 

11 comments:

  1. trước. Chúng ta đều có thể huyễn hóa thành hình người, cũng không sợ bọn họ nhìn ra, ngươi có thể nói chúng ta là bằng hữu của ngươi. Đến lúc đó, chúng ta có thể trợ giúp ngươi và bằng hữu thu thập ma thú, vừa củng cố tình hữu nghị, đồng thời cũng tăng cường thực lực cho các ngươi.

    Nghe Tử nói vậy, Diệp Âm Trúc nghĩ ngay tới Tô Lạp. Mặc dù Tô Lạp đã có tiểu ngân long Ngân Tệ rồi. Nhưng hắn vẫn muốn mang Tô Lạp đi. Trong lòng hắn, Tô Lạp là bằng hữu hoàn toàn có thể tín nhiệm, hơn nữa còn không có gia thế phức tạp gì. Về phần những người khác có thể hoàn toàn tín nhiệm, sợ rằng cũng chỉ có Mã Lương của Họa Tông và Thường Hạo của Kỳ Tông mà thôi. Bọn họ cùng mình giống nhau, đều xuất thânđồng tâm
    game mu
    cho thuê nhà trọ
    cho thuê phòng trọ
    nhac san cuc manh
    số điện thoại tư vấn pháp luật miễn phí
    văn phòng luật
    tổng đài tư vấn pháp luật
    dịch vụ thành lập công ty
    http://we-cooking.com/
    chém gió
    trung tâm tiếng anh từ Đông Long Bát Tông, tự nhiên không có vấn đề gì. Còn các đồng học khác, mặc dù cũng có chút quan hệ không tồi, nhưng bọn hắn phần lớn đều là quý tộc Mễ Lan đế quốc, tương lai dám chắc là muốn tách ra. Hơn nữa, ai có thể nói cho cùng bọn họ sẽ không tiết lộ bí mật của mình và Tử đây?

    Nghĩ tới đây, Diệp Âm Trúc lại nghĩ tới Hải Dương, bất quá, hắn bỏ qua rất nhanh. Mặc dù sâu trong nội tâm, hắn biết Hải Dương cũng tuyệt đối có thể tín nhiệm, nhưng nàng dù sao cũng là cháu gái của Tây Đa Phu!

    -Tử, ta về trước. Sau khi tốt nghiệp, ta sẽ dẫn người trực tiếp đến đây tới tìm ngươi.

    ReplyDelete
  2. Essay writing service review - https://essaywritingservicereview1.wordpress.
    .com

    ReplyDelete
  3. Thanks for sharing this informative article.
    Workshop manuals.co provides workshop repair manuals just like the professional repair shops use. We provide an instant manual download after purchase. These detailed manuals have parts lists, wiring diagrams, maintenance information, and everything the DIY car enthusiast will need. We have repair guides for all the top auto manufacturers. (Alfa Romero, Aston Martin, Audi, Bentley, BMW, Chevrolet, Citroen, Daihatsu, Ford, GMC, Honda, Hummer, Lexus, Mercedes-Benz, Renault, Tesla, Toyota, Vauxhall, Volvo, VW & so much more!)

    ReplyDelete
  4. Thanks for sharing this informative article.
    Dissertation topics nursing provide workshop maintenance manuals just like professional workshops. We offer immediate manual download after purchase. These step-by-step guides contain parts lists, wiring diagrams, maintenance information, and everything a DIY car enthusiast needs. We offer repair manuals for all major car manufacturers. (Alfa Romero, Aston Martin, Audi, Bentley, BMW, Chevrolet, Citroen, Daihatsu, Ford, GMC, Honda, Hummer, Lexus, Mercedes-Benz, Renault, Tesla, Toyota, Focus Hall, Volvo, Volkswagen, etc.!)

    ReplyDelete
  5. The horse is very fast and the children were excited to see it race. This horse is one fast machine! It's like it's on a mission when it's out on the track. I don't think I've ever seen a horse move so fast. It's amazing to watch.

    ReplyDelete
  6. I completely agree! Children and animals should be treated with the same respect and care. We must remember that they are all living creatures and should be given the same level of consideration and kindness.

    ReplyDelete