Thursday, December 27, 2012

Хүүхдийн хөгжмийн зохиолчийг хайрын дуунд урвуулсан Анхны хайрын дуу

...Анхны хайр хүчтэй
Анхны дурлал ариухан
Хар нүдэн охин минь... гэх сайхан үгтэй дууг сүүлийн үед залуус гар утсандаа татах болжээ. Багшийн мэргэжил дээшлүүлэх инстутийн хөгжим урлаг, гоо зүйн боловсрол хариуцсан арга зүйч, хөгжмийн зохиолч С.Батболд үг, аяыг нь зохиосон энэ дууны төрсөн түүх их сонин. Учир нь тэрбээр хориод жилийн өмнө “Хүүхдийн ордон”-д багшилж байсан бөгөөд тэр үед Драмын жүжгийн дугуйлангийн хүүхдүүдийн тоглохоор бэлдэж байсан “Найзууд аа, би яах вэ” жүжгийн  найруулагч Ц.Мандах түүнд “Энэ жүжигт дуу хэрэгтэй байна. Хүүхэд насны анхны хайрыг харуулсан тийм дуу өгүүлэгдээд байх шиг” гэснээр түүнийг төгөлдөр хуурын ард суулгаж дөнгөсөн гэдэг. Тухайн үед Ц.Мандах энэ жүжгээрээ дипломын ажил хийж байсан бөгөөд хүүхдийн дуунд хорхойсчихсон түүнийг эл бүтээл нь хайрын дуу руу урвуулж чадсанаараа бас л сонин.

Tuesday, August 7, 2012

Nostalgue Цэцэг хамтлаг

Nostalgue нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Цэцэг хамтлаг оролцож байна.

Wednesday, February 15, 2012

Гэгээн муза-2011 наадмын шилдгүүд

Гэгээн муза-2011” наадмын
шилдгүүдийн нэрс
  • Шилдгийн шилдэг гран-при: Найруулагч Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү” жүжиг
Хүүхдийн жүжгийн төрөлд:
  • Оны шилдэг жүжгийн найруулагч: Б.Хишигзаяа /“Солгой харандаа” жүжгээр/
  • Оны шилдэг тайзны зураач: Т.Сэржхүү /“Солгой харандаа” жүжгээр/
  • Оны шилдэг хөгжмийн зохиолч: С.Батболд /“Солгой харандаа” жүжгээр/
  • Оны шилдэг эрэгтэй гол дүр: Г.Гандөш /“Том хамарт одой” жүжгийн Яковын дүрээр/
  • Оны шилдэг эмэгтэй гол дүр: Б.Отгонсүрэн /“Солгой харандаа” жүжгийн Баллуурын дүрээр/
  • Оны шилдэг эрэгтэй туслах дүр: Д.Энхбат /“Том хамарт одой” жүжгийн Урбаны дүрээр/