Wednesday, February 13, 2013

Бойтогтой Монгол

Хүүхдийн элч уран бүтээлчээр
Хүүхдийн хөгжмийн зохиолч,
багш Соронзонболдын Батболд
Бүүвэйн дуутай монголын төлөө хамтдаа уриан дор зохиогдсон Бойтогтой Монгол үндэсний анхдугаар наадмын ёслолын ажиллагаа өнгөрсөн амралтын өдөр Хүүхдийн ордонд боллоо. Тус наадмаар хүүхдийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүүхдийн эрхийг дээдлэх, хандлагыг баримталж буй иргэн, хамт олон, байгууллага, хөдөлгөөнийг нийтэд зарлаж алдаршуулсан юм.
-Хүүхдэд ээлтэй, аюулгүй, эрүүл хүнс үйлдвэрлэгч компаниар Үндэсний Манлай үйлдвэр Сүү ХК
-Хамгийн олон бяцхан хэрэглэгчтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” компаниар Хүнсний ууган үйлдвэр Өгөөж – Чихэр боов ХХК
-Хамгийн олон хүүхэд хамарсан үндэсний хөтөлбөрөөр БСШУЯ-наас хэрэгжиж байгаа Үдийн цай хөтөлбөр
-Хүүхдийн үзэх дуртай нэвтрүүлэгээр Боловсрол суваг телевизийн Бонго нэвтрүүлэг
-Хүүхдийн дуртай амттан үйлдвэрлэгчээр Интер-Имекс компанийн Мr.Pizza
-Хүүхдийн чөлөөт цагийн таатай өргөө Өргөө Синема кино театр
-Хүүхдэд ээлтэй урлагийн байгууллагааар Улсын драмын эрдмийн театр
- Хүүхдийн элч уран бүтээлчээр Хүүхдийн хөгжмийн зохиолч, багш Соронзонболдын Батболд 
-Охид эмэгтэйчүүдийн төлөөх сайн үйлс байгууллагаар ЭКПАТ Үндэсний сүлжээ
-Хүүхдэд хүртээмжтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байгууллагаар Дэлхийн зөн Монголд олон улсын байгууллага
-Хүүхдээ дээдэлсэн гэр бүлээр Б.Батбаярын гэр бүл тус тус шалгарчээ.