Thursday, June 6, 2013

"Хүүхэд номын нөхөр" зохиолч уншигчдын уулзалт боллоо.

"Хүүхэд номын нөхөр" зохиолч уншигчдын уулзалт болж Архангай аймгаас гаралтай хөгжмийн зохиолч С. Батболд, хүүхдийн зохиолч Б. Лхагвасүрэн, Н. Мандал нарын уран бүтээлчид хүүхэд багачуудтай уулзан уран бүтээлээсээ толилууллаа.
Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул хөгжмийн зохиолч С. Батболдын "Олуулаа", "Бага ангийн багшдаа баярлалаа", "Дээс Дээс", "Цасан ширхэг" зэрэг үе үеийн хүүхэд багачуудын сэтгэлд хоногшсон дуунуудыг уулзалтанд ирсэн хүүхдүүд дуулж байлаа. Энэ үеэр тэргүүний уншигч сурагч, анги хамт олныг Нацагдорж тэмдгээр шагнасан юм. Мөн шилдэг дүрийн тоглолтууд тавигдаж улс бүсийн уралдаанд амжилттай оролцсон сурагчид шүлэг дуугаар ирсэн зочдын сонорыг мялааж байлаа. Энэхүү уулзалтыг аймгийн ЗДТГ "Төв номын сан" хамтран зохион байгуулсан юм. Уулзалт арга хэмжээг сурвалжилахаар UBS телевизийн "Номын Ертөнц" нэвтрүүлгийн баг хүрэлцэн ирсэн юм.

1 comment:

  1. Essay writing service review - https://essaywritingservicereview1.wordpress.
    .com

    ReplyDelete