Одоогоос 27 жилийн тэртээ буй 1985 онд Монголын пионерийн ордны дэргэд хөгжмийн зохиолч С.Батболдын санаачилгаар хүүхдийн дууны Цэцэг хамтлаг байгуулагдаж байсан юм. Өөртөө томдсон гитартай хөвгүүд цоглог гэгч нь дуулж, хөгжимдөж байсан нь тэр үеийн хүүхэд залуусыг Байлдан дагуулж байсан билээ. Цэцэг хамтлагаас Маадай, Байзда, Цогоо, Батболд гээд олон дуучин төрөн гарсан юм.
Wednesday, September 25, 2013
Tuesday, September 17, 2013
Найрал дууны ном худалдаанд гарлаа
Хүүхдийн дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан болох гэж буй энэ цаг үед Монсудар компани Хүүхдийн Найрал дууны ном бүтээлийн эмхэтгэл гаргаад байна. Уг номыг Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ХБК-ийн найрал дууны багш Л.Баярмаа, хөгжмийн зохиолч С.Батболд, хөгжмийн зохиолч найруулагч Г.Эрдэнэбаатар нар мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан юм байна.
Хөгжмийн онолыг маш энгийнээр, хүүхдэд хялбар аргаар ойлгуулахад дөхөмтэйгээр хийгдсэн үзүүлэн ч бас хэвлэгджээ.
Friday, September 6, 2013
Хүүхдүүдээ өмнүүрээ эгнүүлж суулгаад дуугаа заах шиг аз жаргал байхгүй
Сонгинохайрхан дүүргийн бахархал болсон, туулж өнгөрүүлсэн амьдрал,
замнал нь бусдад үлгэр дууриал болохуйц иргэнийг Засаг дарга М.Чинболдын
санаачилгаар ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас
сонгон өөрийн цахим хуудсаар алдаршуулдаг уламжлалтай. Энэ удаагийн
“Дүүргийн бахархал” буланд Хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан
С.Батболдыг урилаа.
Хөгжмийн зохиолч, СТА С.Батболд:
Хүүхдүүдээ өмнүүрээ эгнүүлж суулгаад дуугаа заах шиг аз жаргал байхгүй
Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн орон зайд туурвисан бүтээлтэй, үе
үеийн хүүхэд багачуудын аялах дуртай дуунуудыг зохиосон хөгжмийн
зохиолч С.Батболдыг Сонгинохайрхан дүүргийн бахархалаар нэрлэж байна.
Түүнтэй урлагийн хүний жаргал зовлонгийн талаар ярилцлаа.