Friday, December 27, 2013

Зун цаг

Зун цаг

Зургийн хичээл

Зургийн хичээл

Зуслан юутай сайхан бэ?

Зуслан юутай сайхан бэ?

Зүүдэнд

Зүүдэнд

Зүүдний Чингэс

Зүүдний Чингэс

Wednesday, December 25, 2013

Миний ээж

Энэ дууны шүлгийг миний аав Л.Соронзонболд бичсэн юм. Анх манай Цэцэг хамтлагын дуучин Ч.Батболд 1987 онд дуулсан. Би ээждээ зориулж зохиосон юм. Миний ээж С.Сэлээсэр аавтай ханилахдаа 17 настай Түвшрүүлэх сумын дунд сургуульд сурагч байсан билээ. Аав хичээл ордог багш нь байсан ба сурагчаа эргүүлсэн хэрэгтэй МАХН-саа хөөгдөж шахаж Батцэнгэл сумруу ээжийг дагуулж цугтаад аав тэр суманд багшилж ээж 18 насандаа намайг төрүүлж билээ.
Ээж минь Архангайн багшийн сургууль төгсөөд насаарай бага ангийн багш, пионерийн удирдагч олон жил хийгээд одоо тэтгэвэрт гараад надтай хамт амьдарч байна. Энэ яваа насандаа ээжийнхээ ачийг хариулж чадахгүй тул нэг сайхан дуу зориулан зохиосон юм.

Бага ангийн багшдаа баярлалаа

Энэхүү түүвэр миний анхны бие даасан дууны түүвэр ном. Дуулах дуу нь нооттой бас хуурцаг дагалдсан нь хөгжмийн багш нар хүүхдийн сонирхолыг их татсандаа. Эхэнх дууг нь хүүхдүүд мэддэг байсан тэр үед гарсан нь дууны түүврийн онцлого байлаа. Ер нь зохиосон дуунуудын хит нь энэ түүвэрт голдуу байдаг юм. Анхны минь болохлоор энэ түүвэртээ би хайртай байдаг юмдаа.

Бага ангийн багшдаа баярлалаа

Энэхүү түүвэр миний анхны бие даасан дууны түүвэр ном. Дуулах дуу нь нооттой бас хуурцаг дагалдсан нь хөгжмийн багш нар хүүхдийн сонирхолыг их татсандаа. Эхэнх дууг нь хүүхдүүд мэддэг байсан тэр үед гарсан нь дууны түүврийн онцлого байлаа. Ер нь зохиосон дуунуудын хит нь энэ түүвэрт голдуу байдаг юм. Анхны минь болохлоор энэ түүвэртээ би хайртай байдаг юмдаа.

Би жагсаж чадна

Үг. Соронзонболд
Би жагсаж чадна
Дууг эхнээс нь дуустал нь сонсгон, юуны тухай дуу болохыг харилцан ярилцах. Хэмжээ хэмнэлийг ойлгуулах.

Анх удаа - karaoke

Дуу чимээг таниулах. Дууг эхнээс нь дуустал нь сонсгон, юуны тухай дуу болохыг харилцан ярилцах ойлгуулах.
Аав ээжээ намайг хардаа
Би анх удаагаа мөлхөж сурлаа
Ахаа эгчээ намайг үздээ
Би анх удаагаа алхаж сурлаа
Өвөө эмээ намайг сонсдоо
Би бүгдийг ойлгож ярьж сурлаа.

Анх удаа

Дуу чимээг таниулах. Дууг эхнээс нь дуустал нь сонсгон, юуны тухай дуу болохыг харилцан ярилцах ойлгуулах.
Аав ээжээ намайг хардаа
Би анх удаагаа мөлхөж сурлаа
Ахаа эгчээ намайг үздээ
Би анх удаагаа алхаж сурлаа
Өвөө эмээ намайг сонсдоо
Би бүгдийг ойлгож ярьж сурлаа.

Говийн өглөө

Шүлгийг Л.Соронзонболд
Аялгууг С.Батболд
Энэ дууны шилгийг аав минь бичиж өгсөн юм үнэхээр сайхан шүлэг шүү. 1987 онд манай Цэцэг хамтлаг Дорноговь аймгийн төвд  очиж тоглох урилга ирсэн юм.
Би  очихдоо нэг сайхан говийн шинэ дуутай очимоор сэтгэл төрж аавд дууны үг захиалсан юм. Удалгүй аав дууны шүлгээ надад өгсөн юм. Шүлэг сайн тул аялгуу удалгүй төрсөн юмдаа. Энэ дууг анх Цэцэг хамтлагын дуучин Батболд, Мөнхчулуун хоёр дуулсан. Энэ хоёрын дуулснаар ард олонд тарсан даа.

Monday, December 23, 2013

Хөгжмийн ухаалаг самбар

Дэлхийн 50 гаруй оронд экспортлогдон BEST SELLER болж байгаа орчин үеийн шинэлэг техникийн үзүүлэлтүүдийг нэг дор багтаасан УХААЛАГ САМБАР нь Монголын боловсролын хөгжмийн сургалтын өнөөгийн хэв маягийг түргэн хугацаанд ахисан түвшинд гарган өөрчлөхөд нэн шаардлагатай, багшийн заах аргыг хялбарчилж, суралцагчдын ойлгох чадварт оновчтой үр дүнтэйгээр нөлөөлж байгаа нь дэлхийн орчин үеийн хөгжмийн хичээлийн заах аргачлалтай хөл нийлүүлэн алхахад хамгийн оновчтой сонголт болж чадна.

Sunday, December 22, 2013

Хөгжмийн хичээл - 45-р сургуулийн 1а анги

Хөгжмийн хичээл
45-р сургуулийн 1а анги
Хөгжмийн багш арга зүйч
С.Батболд
2013.09.17
Энэхүү үзүүлэх хичээлийг би заахдаа бага ангийн хөгжмийн хичээлийн шинэчлэлд хэрэг болох болов уу гэж бодож шууд заасан юм. Дөнгөж сурагч болоод 14 хоног болж байгаа 6 настай хүүхдэд заасан шүү. Тэр сургуулийн хөгжмийн багш нь гар утсаараа бичиж авч хадгалсgныг энэхүү web хуудсыг хийж буй миний найз Б.Ганболд олж тависан юм.

Saturday, December 21, 2013

Багын найзууд

Хуучнаар Буузны гуанзны байр гэхэд хүмүүс андахгүй дээ. Тэр байрны урд талд 45-р сургуулийн хойно 36-р байранд долоон наснаасаа хорин намайн нас хүртлээ тэнд амьдарсан болохоор тэр хавийн олон сайхан найзуудтай байсан. Одоо андууд минь цөөрсөөр л байх юм. Багын найз Цагаачийн Болдбаатар, Ч.Сүхбаатар нарын хамт.

Цэцэг хамтлаг залгамж үе

1984 онд хүүхдийн шинэ ордон байгуулагдахад би багшаар очиж Цэцэг хамтлагыг байгуулсан юм. Анхны гишүүд Уянга/хамтлагын ахлагч ,гоцлол гитарчин/,Баяржаргал/Маадай бөмбөрчин/, Цогоо/аргил гитарчин Никитон/, Байздаа /даралт хөгжимчин/ Дуучид: Ч.Батболд, Ч.Мөнхчулуун, Д.Гантуг... гээд тэнгэрлэг авьяаслаг хүүхдүүдийг гаргаж ирж билээ.
Энэ зургийн зүүн гараас Ч.Саруулсайхан/соль гитар/, Батболд/дуучин/ Золбоо/бөмбөрчин,никитон/ , Эрдэнэбат/Бумбаарай никитон/ даралт хөгжмийг Ариунболд/Хөсөгтөн хамтлагын ахлагч, хөгжмийн зохиолч/ эмэгтэй дуучин Мөнхтуяа /англи хэлний багш/ Ийм бурханлаг авьяастай хүүхдүүд Цэцэг хамтлагын дараагийн үе болон тоголж байж билээ.

Архангай Цэцэрлэг хот

Энэ зургийг аав минь авсан юм. Аав минь зураг авдаг өөрөө угаадаг байж билээ. Миний зургаан настайгийн зураг Намар нь манайх Улаанбаатар хотруу шилжсэн юм.Нэгдүгээр ангидаа 33-р сургуульд элсэн орсон түүхтэй.

Архангай Төвшрүүлэх сум

Тус сумын цэцэрлэгт би гурван настайдаа байсан юм. Цэцэрлэгийнх нь ой болж намайг урихад би цэцэрлэгт шинэ дуу зохиочихсон эхнэрээ дагуулаад очисон юм тэгээд сумын залуустай авахуулсан зураг.

Хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондогийн нэрэмжит хүүхдийн дууны улсын анхдугаар уралдаан 2008он

Энэхүү том уралдаан би хүүхдийн зохиолч Ш.Бадарч ахын шүлэг "Цасан доор жимс ургана" дуугаараа тэргүүн байрыг эзэлж С.Ганчимэг, С.Алтан-Уяа нар дараахь байруудыг эзэлсэн юм.

Парист хотын кафед Айзам хамтлагын Тамираатай хамт

Тамираа Франц охинтой суугаад амьдралаа эхэлж байсан үе. Дараа нь нэг очиход намайг гэртээ мах чанаж дайлж байсан нь санаанаас ер гардаггүй юм

Соронзонболдын Батболд 1958 он

Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Нэг настай байхдаа авахуулсан зураг.
Манай гэр сургуулийнхаа ойролцоо хашаанд байсан гэсэн аав сумын сургуульд монгол хэл уран зохиолын багш байсан юм.

Шүд -Соосойн дуу

Шүд -Соосойн дуу

Ном миний найз

Ном миний найз

Цасхан

Цасхан

Friday, December 20, 2013

Танидаггүй гэнэ, байх даа

Танидаггүй гэнэ, байх даа

Муур хулганы дуу

Муур хулганы дуу

Гэгээн аяны замд

Гэгээн аяны замд

Чандага

Чандага

Монголынхоо бүх хөгжмийн багш нартаа шинэ жилийн мэндийг хүргэе!

Монголынхоо бүх хөгжмийн багш нартаа шинэ жилийн мэндийг хүргэе!
2014 ондоо бүгд хөгжмийн кабинеттэй хүүхэд бүр тоглодог хөгжимтэй сайхан аялгуунууд сонсох хөгжимтэй хэмнэл хөгжимдөх хөгжмийн зэмсгүүдтэй болох болтугай. Та нар минь их авьяаслаг багш нар шүү. 
Соронзонболдын Батболд

Дэгдээхэйн дуу

Дэгдээхэйн дууны ноот

Солгой харандаа

Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын захиалгаар 2011 онд Мандахын цомнол Солгой харандаа хүүхдийн дуулалт жүжгийн хөгжмийг бичсэн. Уг дуулалт жүжгээрээ Гэгээн муза 2011 наадмын Хүүхдийн шилдэг хөгжмийн зохиолч–ийн шагналыг хүртсэн.

PS:
Хүүхдийн элч хөгжмийн зохиолч, багш С.Батболд нь Данзангийн Нямаагийн цомнол Инээмсэглэлийн тухай үлгэр хүүхдийн дуулалт жүжгийг бичихээр төлөвлөн 2014 онд тоглуулах хувийн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Монголын хүүхдийн шилдэг дуунууд

С.Батболдын эмхэтгэсэн Монголын хүүхдийн шилдэг дуунууд 2009 он.
Энэ түүвэрт 176 шилдэг дуу орсон. БСШУЯ-ны шилдэг номоор шалгарсан
Хэвлэлийн газар: Эдмони
Ноот бичвэрийг: С.Батболд
Монголын хүүхдийн дууны урын сан дундаршгүй арвин баялаг билээ. Хүүхдийн дуу зохиогоогүй хөгжмийн зохиолч гэж үгүй билээ. Иймд хүүхдийн сэтгэлд хүрсэн одоо болтол тэдний дунд дуулагдсаар байгаа шилдэг дуунуудыг судалж нэгтгэж нэг түүвэр болгох хүсэл надад төрсөн. Урд өмнө 1980-д оны үед гарч байсан Б.Цогоо, Л.Галмандах нарын эмхэтгэсэн Мөнгөн хонхны дуу, дуу хөгжмийн хичээлийн сурах бичгүүд болон бусад сонин сэтгүүлүүдийг судалж байж эмхэтгэсэн түүвэр билээ. Энэхүү түүврийг эмхэтгэхэд би хоёр жил зарцуулсан. Тус түүврийн онцлого нь ноотыг өөрөө ноотны программ дээр алдаагүй шивж оруулсанд оршино. Монголын хөгжмийн багш нарын гарын авлага болон ашиглагдаж байна.

ХӨГЖИМ IV анги

ХӨГЖИМ IV анги Ц.Баттуяа, С.Батболд. Б.Мөнхөө. Х.Тогос нарын зохиосон сурах бичиг 2011 он
Энэ сурах бичиг одоо хэрэглэгдэж байна. манай багийн ахлагчаар Ц.Баттуяа ажилласан юм. 4-р анги төгөссөн хүүхэд бүхэн энэ номыг сайн судалсандаа. 2013 он хүртэл 4-р ангид хөгжмийн хичээлээр улсын шалгалт авдаг байсан юм. Энэхүү сурах бичгийн онцлог нь гэвэл зохиолын баатрууд өгөгдсөн сэдвүүдийг хөтлөн авч явж байгаа нь суралцагчдад сонирхолтой байсан. 2014 оноос хэрэглэхгүй дахин шинэ сурах бичиг гарах болно. Гэвч энэхүү сурах бичгийн даалгаварууд, арга зүй болон номны зургууд нь үнэхээр хүүхдийн сонирхолыг татсан юм. Хүүхдийн зураач М.Галт зургийг нь зурсан билээ

ХӨГЖИМ VIII-IX анги

ХӨГЖИМ VIII-IX анги С.Батболд, Б.Мөнхөө, М.Тогос нарын зохиосон хөгжмийн боловсорлын хичээлийн сурах бичиг 2009 он 1. Шүлэг Д.Хүү “Мөнх тэнгэрийн орон”
Ахлах ангийн энэхүү сурах бичигт би багийн ахлагчаар ажилласан. Дэлхийн сонгодог хөгжмийн талаар сурагчдад яаж ойлгуулах вэ гэдэг дээр манай баг анхаарч ажилласан. Сурах бичгийн бас нэг онцлого зүйл бол Гитар, морин хуур, Төгөлдөр хуур хөгжмүүдийн анхан шатны сургалтыг доод талд нь нэмэгдэл болгож оруулсан нь суралцагчдийн сонирхолын их татсан шүү. Тухайн үедээ 11 жилийн ахлах ангийн сурагчдийн сонирхож уншдаг сурах бичгийн нэг байсан.

ХӨГЖИМ - 1

ХӨГЖИМ - 1
Ч.Оюунбилэг, ВЭнхжаргал ..нарын зохиосон 12 жилийн 1-р ангийн сурах бичиг. 2008 он
1. Шүлэг Ж.Дашдондог” Үсэглэëийн баярын дуунаас”
2. Шүлэг О.Сундуй “Уярлын долоон эгшиг”
3. Шүлэг Ш.Бадарч “Гэрэлт нарны хүүхдүүд”

ХӨГЖИМ - 1

ХӨГЖИМ - 1
С.Батболд. М.Мөнхөө.. Ц.Баттуяа нарын зохиосон 11-н жилийн  1-3-р ангийн сурах бичиг. 2006 он
1. Шүлэг Л.Соронзонболд “Дэлхийгээ би мэднэ”
2. Шүлэг Т.Галсан “Хувиршгүй тоолол”
3. Шүлэг С.Бодоош “Бага ангийн багшдаа баярлалаа”
4. Шүлэг Г.Сэсмээ “Эрвээхий”
5. Шүлэг Л.Соронзонболд “Хичээлийн завсарлагааны дуут бүжиг”
Энэ сурах бичигт би багын ахлагчаар ажилласан юм. Хөгжмийн боловсролын сургалтын анхны шинэчилсэн стандартын дагуу 11 жилийн сургалтанд зориулж зохиогдсон сурах бичиг. Тухайн үедээ шинэлэг сурах бичиг байсан ба одоо ч багш нар сургалтандаа ашиглаж байгаа билээ.

Дэгдээхийн дуу

Дэгдээхийн дуу 3-7 насны хүүхдийн шинэ дууны түүвэр ном. 2012 он. Зохиогч С.Батболд
Хэвлэлийн газар “Мастер Лайн” ХХК
Зураг дизианыг М.Галт.
Ноот бичвэрийг С.Батболд

Аяны шувууд ирлээ

Аяны шувууд ирлээ хүүхдийн дууны түүвэр ном.
Зохиогч С.Батболд
Тус ном нь БШСУЯ-ны 2010 оны шилдэг номоор шалгарсан.
Хэвлэлийн газар “Тоонот принт” ХХК
Зураг дизианыг зураач М.Галт
Ноот бичвэрийг С.Батболд
Цэцэрлэгийн насны /3-6/ хүүхдийн дуулах дууны урын санг баяжуулах зорилгоор энэхүү түүврээ гаргасан юм. Хүүхдийн шинэ дуунууд минь тухайн насны хүүхдэд хир хүрч байна гэдгийг би өөрөө цэцэрлэгт очиж зааж туршихад хүүхдүүд маш баяр хөөртэй хүлээж авч байсан надад бас маш их баяр баясал, эрч хүч өгсөн билээ. CD болгож гаргаж чадаагүй тул зөвхөн хөгжмийн багш нарын хүрээнд л хэрэглэгдэж байна. Энэхүү түүврийн дуунуудыг Хүүхдийн ордны С.Алтан-Уяа багшийн дугуйлангийн хүүхдүүд, хотын цэцэрлэгийн хөгжмийн багш нар сургалтандаа ашиглаж байна.

Миний дотны найзууд

Миний дотны найзууд түүвэр ном CD-ний хамт 2008 он
Зохиогч С.Батболд
Тус ном нь БСШУЯ-ны 2009 оны шилдэг номоор шалгарсан
Хэвлэлийн газар “Эдмони”
Зураг дизианыг зураач М.Галт
Ноот бичвэрийг С.Батболд
CD- бичлэгийг “UB records” студи  дууны найруулагч Бумбаарай
Дуулсан сурагчид БГД-ийн Монгени сургуулийн сурагчид
Монголын радиогийн фондод бүх бичлэгүүд нь байгаа

Бага ангийн багшдаа баярлалаа

Бага ангийн багшдаа баярлалаа түүвэр хуурцагийн хамт. 1999 он.
Зохиогч С.Батболд
Хэвлэсэн газар”Өнгөт хэвлэл” 
Дууны бичлэгийг “Ритм” студи
Ноот бичвэрийг С.Батболд
Дуулсан сурагчид МХО-ны болон 93-р сургуулийн сурагчид.
Монголын радиогийн фондонд бүх дууны бичлэг байдаг.

тодорхойлолт

Хөгжмийн зохиолч С.Батолд нь Архангай аймгийн Батцэнгэл суманд 1958 онд хүүхдийн нэрт зохиолч, багш Л.Соронзонболдын анхдугаар хүү болон төржээ.  1978 онд Багшийн сургуулийг хөгжмийн багшийн мэргэжлээр төгсөөд Санхүүгийн техникумд хөгжмийн багшаар анх ажиллаж эхлэхдээ /1978-1981 он/ “Санхүүч” хамтлагыг байгуулжээ.

БГД-ийн 47-р сургуульд дуу хөгжмийн багш. /1981-1984 он/ Тус сургуульд ажиллаж байхдаа “Жавхаа” хамтлагыг үүсгэн байгуулж тус хамтлагт Харанга хамтлагын дуучин Х.Лхагвасүрэн 5-7-р ангидаа дуучин, бөмбөрчин байжээ.

Wednesday, December 18, 2013

Thursday, December 12, 2013

Ханьдаа дуулах дуу

Хөгжим: С.Батболд Үг: Ж.Бадраа
Бадмаараг эрдэнийн нар байгаагүйсэн бол бол хө
Бараахан хорвоог гэрэлтүүлэх нь юу билээ хө
Багын минь хань чамтай учраагүй бол хө
Бартаат хол замыг яаж туулахсан билээ дээ хө