Сонгинохайрхан дүүргийн бахархал болсон, туулж өнгөрүүлсэн амьдрал,
замнал нь бусдад үлгэр дууриал болохуйц иргэнийг Засаг дарга М.Чинболдын
санаачилгаар ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас
сонгон өөрийн цахим хуудсаар алдаршуулдаг уламжлалтай. Энэ удаагийн
“Дүүргийн бахархал” буланд Хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан
С.Батболдыг урилаа.
Хөгжмийн зохиолч, СТА С.Батболд:
Хүүхдүүдээ өмнүүрээ эгнүүлж суулгаад дуугаа заах шиг аз жаргал байхгүй
Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн орон зайд туурвисан бүтээлтэй, үе
үеийн хүүхэд багачуудын аялах дуртай дуунуудыг зохиосон хөгжмийн
зохиолч С.Батболдыг Сонгинохайрхан дүүргийн бахархалаар нэрлэж байна.
Түүнтэй урлагийн хүний жаргал зовлонгийн талаар ярилцлаа.
Хэзээнээс урлагийн хүн болохоор шийдсэн бэ?
Миний аавыг монголын нэрт хөгжмийн зохиолч Соронзонболд гэхээр хүн
бүхэн андахгүй танина. Жаахан байхад манайхаар тэр үеийн хөгжмийн
зохиолч нар их цугларна. Тэд надад их нөлөөлсөн. Манай ээж намайг 2-3
настайгаасаа дуу зохиож эхэлсэн гэж хэлдэг юм. Би 3 настай байхдаа нэг
өдөр “Булган уулын цаагуур бороо ороод байна, Бундаа Гүндээ хоёр наана
нь яваад байна” гэж дуулчихсан явж байсан гэсэн. Ер нь хүүхдийн авьяас
багаасаа хөгждөг гэж боддог. Түүнийг нь илрүүлэх нь чухал. Тийм ч учраас
би хүүхдийн авьяас билгийг багаас нь хөгжүүлэхээр төрөл бүрийн дуу
зохиодог.
Хөгжмийн зохиолч хүний жаргал гэвэл юуг хэлэх вэ?
Хүүхдийн дуу зохионо гэдэг өөрөө их гоё ажил. Би ч энэ ажилдаа их
дуртай. Одоо миний нас 50 гарч байна шүү дээ. Та нар бод доо, 3 настай
хүүхдийн дууг зохиогоод тэрийг нь 3 настай хүүхэд дуулж байна гэхээр
хамгийн гоё гэгээлэг ажил байгаа биз. Би хүүхдийн дуу зохиочихоод
бушуухан цэцэрлэг рүүгээ гүйдэг. Хүүхдүүдээ өмнүүрээ эгнүүлж суулгаад
дуугаа заах шиг аз жаргал хаана байна вэ. Тэр дуу нь хүүхдүүдэд
таалагдвал бүр ч их аз жаргалтай болдог. Энэ нь нэг талаараа дуу
хөгжмөөр хүүхдүүдийг хүмүүжүүлж байна гэсэн үг. Амьтны тухай дуунаас
хүүхдүүд амьтны тухай, төрөл зүйлийг мэддэг болно, дөрвөн улирлын тухай
дуунаас хэзээ нь хүйтэрдэг, хэзээ нь халуун болдгийг мэдэж авахаас
эхлээд олон зүйл сурна. Хүүхдийн хүмүүжүүлдэг хамгийн гол хичээл бол
хөгжмийн хичээл гэж би боддог. Хөгжмийн хичээл чинь дүрслэх урлаг,
физик, математик гээд бүх л хичээлтэй холбоотой байдаг шүү дээ.
Хүүхдийн дуу юугаараа онцлог юм бэ?
Би хөгжмийн багш мэргэжлээр улсад 20 жил ажиллаж байна. Өөрийн болон
бусдын зохиосон уран бүтээлийг хүүхдүүддээ заадаг. Одоо бага насны
хүүхдүүдэд зориулсан дуу ховордсон. Хүүхдийн дуу хөдөлгөөн хийхэд
тохиромжтой, ойлгомжтой аялгуутай байх ёстой. Миний зохиосон “Бага
ангийн багшдаа баярлалаа”, “Эрвээхий”, “Цас” гэх дуунуудыг хүүхдүүд
байтугай том хүмүүс ч мэддэг.
“Цэцэг”-ийн Батболд гэдэг нэрээр таныг хүмүүс сайн танина. “Цэцэг” хамтлагийг байгуулж байсан түүхээс ярихгүй юу?
Би 1978 онд Багшийн сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгссөн.
Төгсөөд Санхүүгийн техникумд хөгжмийн багшаар ажиллаж байхдаа “Санхүүч”
хамтлагийг хамгийн анх байгуулж байлаа. Мөн Баянгол дүүргийн 47 дугаар
сургуульд ажиллаж байхдаа “Жавхаа”, 1980 онд Монголын хүүхдийн ордонд
байхдаа “Цэцэг” хамтлагийг байгуулсан түүхтэй. “Цэцэг” хамтлагийн дууг
одоо ч хүүхэд залуус дуулсаар байгаад их баярладаг.
Шавь нараасаа нэрлэвэл?
Хүүхдийн авьяасыг нээж илрүүлнэ гэдэг хамгийн буянтай ажил. Миний шавь
нар гэвэл, гитарчин Өөжгий, “Хар сарнай” хамтлагийн Маадай, “Никитон”
хамтлагийн хөгжимчин Цогоо, “Маршал” хамтлагийн ахлагч Уянга, хөгжимчин
Нармандах, дуучин Батболд, Байзада, Мөнхчулуун гээд л нэрлэх байна.
Дуугаар хүүхдийг хүмүүжүүлдэг гэж та дээр хэлсэн? Энэ талаар тодруулбал?
Залуу эцэг эхчүүд өөрсдөө бүүвэйн дуу мэдэхгүй бол бүүвэйн дуутай CD
худалдаж аваад хүүхэддээ сонсгож хүүхдээ уяраах хэрэгтэй. Ингэвэл хүүхэд
энэрэнгүй хүн болж төлөвшинө. Монголын бүүвэйн дуу бол дэлхийн хаана ч
байхгүй, уламжлалт соёл. Бүүвэйн дуу сонсч өссөн хүүхэд энэрэнгүй,
зөөлөн сэтгэлтэй хүн болж өснө. Өнөөдөр манай улс энэрэнгүй, ардчилсан
нийгэм байгуулна гээд байгаа шүү дээ. Энэрэнгүй нийгэм байгуулахын тулд
дуу хөгжим зайлшгүй хэрэгтэй. Монголын хүүхдүүдийг хөгжмийн ертөнц рүү
хөтлөн оруулбал улс орны ирээдүй гэгээлэг, улам энэрэнгүй болно гэж би
боддог.
Мэдээллийн эх сурвалж : Сонгинохайрхан дүүрэг : Хүүхдүүдээ өмнүүрээ эгнүүлж суулгаад дуугаа заах шиг аз жаргал байхгүй
Essay writing service review - https://essaywritingservicereview1.wordpress.
ReplyDelete.com
thanks for sharing this post it was helpful شركة تنظيف مكيفات بالكويت
ReplyDeleteشركة تصليح تكييف بالكويت
شركة تركيب مكيفات بالكويت
Attend The Best Tableau Certification Training In Pune From Sevenmentor. Practical Tableau Training Sessions With Assured Placement Support From Experienced Faculty.
ReplyDeleteTableau Course in Pune
Thanks for sharing such meanigful information. Read latest news on FIFA World Cup
ReplyDeleteExciting blog. A lot of blogs I see these days don’t really provide anything that I’m interested in, but I’m most definitely interested in this one. air conditioner won't cool below 75
ReplyDeleteThis article includes very good information. I really enjoyed reading it. Thanks for sharing such an interesting piece of content. Keep sharing. caterers near me
ReplyDelete