Monday, December 23, 2013

Хөгжмийн ухаалаг самбар

Дэлхийн 50 гаруй оронд экспортлогдон BEST SELLER болж байгаа орчин үеийн шинэлэг техникийн үзүүлэлтүүдийг нэг дор багтаасан УХААЛАГ САМБАР нь Монголын боловсролын хөгжмийн сургалтын өнөөгийн хэв маягийг түргэн хугацаанд ахисан түвшинд гарган өөрчлөхөд нэн шаардлагатай, багшийн заах аргыг хялбарчилж, суралцагчдын ойлгох чадварт оновчтой үр дүнтэйгээр нөлөөлж байгаа нь дэлхийн орчин үеийн хөгжмийн хичээлийн заах аргачлалтай хөл нийлүүлэн алхахад хамгийн оновчтой сонголт болж чадна.

Ухаалаг самбар нь төгөлдөр хуур хөгжмийн 61 болон 88 даралтат хөгжмийн өөртөө суурилуулсан, зөөвөрлөхөд хялбар, чанга яригч бүхий, 150*200 см, 120*160 см-мийн 2 төрлийн хэмжээтэй бөгөөд эвхдэг хөлөн дээр байрлах ба мөн хананд тогтоох зориулалттай.
Мажор, минорын болон бүх аккордын бүтцийг соронзон шугамын туслалцаатай аль ч өнгөнөөс байгуулахыг тодорхой зааж өгнө.
Зэрэгцээ мажор миноруудын хэдэн тэмдэгтэй, аль даралтууд хаана байрлах байрлалыг зориулалтын соронзот шугамын тусламжтайгаар тодорхой зааж өгнө.
Нотыг үсгээр тэмдэглэдэг дэлхийн стандарт үзүүлэлтийг нотны даралт болгоны дор тодорхой зааж үзүүлсэн.
Самбарын автомат удирдлага нь багшийн бичсэн нот, тоглосон хөгжмийг бичих, 180 төрлийн дуу, хэмжээг өөрөө хурдан удаан хэмнэлээр тоглох, компьютерт холбох MIDI оролт гаралть нэмэлт чанга яригч залгаж болох INPUT OUTPUT оролт гаралтуудтай бөгөөд бүрэн хэмжээний мэргэжлийн сентизатор хөгжмийн техникийн бүх үзүүлэлтүүдийг багтаасан байна.
Самбар дээр бичсэн нотыг автомат удирдлагад холбосон заагчаар заахад бичсэн нотны дуу авиаг гаргахба гурван өнгийн LED гэрэлт тэмдэгтээр шугаман дээрх нотны байрлалыг тодорхой харуулна.
Ухаалаг самбарын зориулалтын төмөр хийцэн хөл нь анги танхим дотор самбарыг шилжүүлэн байршуулахад хялбар түгжээс бүхий дугуйтай бөгөөд эвхэж хураах зориулалттай.
Төгөлдөр хуурын даралтууд нь 160 төрлийн хөгжмийн зэмсгийн болон далай тэнгис, ус, амьтдын дуу авиаг самбар дээр байрлах автомат удирдлагын тусламжтайгаар дуугаргана.
Самбар дээр бичсэн нотыг зааж дуу авиа гаргах зориулалтын урт богино сунадаг заагчтай.

5 comments:

  1. Essay writing service review - https://essaywritingservicereview1.wordpress.
    .com

    ReplyDelete
  2. استوديو تصوير فوتوغرافي
    كافيهات عيد ميلاد في الرياض
    محلات تنسيق حفلات
    يعتبر ستوديو السمو من أفضل الاستديوهات للتصوير بالأخص لحفلات الأعراس. يعمل مصور على تقديم صور في غاية الحرفية والمهنية بالإضافة إلى فيديوهات إبداعية. يشمل هذا الإستديو كل أنواع التصوير من ديكورات داخلية وصور زفاف بالإضافة إلى جلسات تصويرية وتصوير شخصي وعائلي إلى جانب تصوير الأطفال داخل الإستديو.

    ReplyDelete