Wednesday, December 25, 2013

Миний ээж

Энэ дууны шүлгийг миний аав Л.Соронзонболд бичсэн юм. Анх манай Цэцэг хамтлагын дуучин Ч.Батболд 1987 онд дуулсан. Би ээждээ зориулж зохиосон юм. Миний ээж С.Сэлээсэр аавтай ханилахдаа 17 настай Түвшрүүлэх сумын дунд сургуульд сурагч байсан билээ. Аав хичээл ордог багш нь байсан ба сурагчаа эргүүлсэн хэрэгтэй МАХН-саа хөөгдөж шахаж Батцэнгэл сумруу ээжийг дагуулж цугтаад аав тэр суманд багшилж ээж 18 насандаа намайг төрүүлж билээ.
Ээж минь Архангайн багшийн сургууль төгсөөд насаарай бага ангийн багш, пионерийн удирдагч олон жил хийгээд одоо тэтгэвэрт гараад надтай хамт амьдарч байна. Энэ яваа насандаа ээжийнхээ ачийг хариулж чадахгүй тул нэг сайхан дуу зориулан зохиосон юм.

No comments:

Post a Comment