Friday, December 20, 2013

Монголын хүүхдийн шилдэг дуунууд

С.Батболдын эмхэтгэсэн Монголын хүүхдийн шилдэг дуунууд 2009 он.
Энэ түүвэрт 176 шилдэг дуу орсон. БСШУЯ-ны шилдэг номоор шалгарсан
Хэвлэлийн газар: Эдмони
Ноот бичвэрийг: С.Батболд
Монголын хүүхдийн дууны урын сан дундаршгүй арвин баялаг билээ. Хүүхдийн дуу зохиогоогүй хөгжмийн зохиолч гэж үгүй билээ. Иймд хүүхдийн сэтгэлд хүрсэн одоо болтол тэдний дунд дуулагдсаар байгаа шилдэг дуунуудыг судалж нэгтгэж нэг түүвэр болгох хүсэл надад төрсөн. Урд өмнө 1980-д оны үед гарч байсан Б.Цогоо, Л.Галмандах нарын эмхэтгэсэн Мөнгөн хонхны дуу, дуу хөгжмийн хичээлийн сурах бичгүүд болон бусад сонин сэтгүүлүүдийг судалж байж эмхэтгэсэн түүвэр билээ. Энэхүү түүврийг эмхэтгэхэд би хоёр жил зарцуулсан. Тус түүврийн онцлого нь ноотыг өөрөө ноотны программ дээр алдаагүй шивж оруулсанд оршино. Монголын хөгжмийн багш нарын гарын авлага болон ашиглагдаж байна.

1 comment:

  1. Энэ номыг хаанаас авч болох вэ

    ReplyDelete