Saturday, December 21, 2013

Цэцэг хамтлаг залгамж үе

1984 онд хүүхдийн шинэ ордон байгуулагдахад би багшаар очиж Цэцэг хамтлагыг байгуулсан юм. Анхны гишүүд Уянга/хамтлагын ахлагч ,гоцлол гитарчин/,Баяржаргал/Маадай бөмбөрчин/, Цогоо/аргил гитарчин Никитон/, Байздаа /даралт хөгжимчин/ Дуучид: Ч.Батболд, Ч.Мөнхчулуун, Д.Гантуг... гээд тэнгэрлэг авьяаслаг хүүхдүүдийг гаргаж ирж билээ.
Энэ зургийн зүүн гараас Ч.Саруулсайхан/соль гитар/, Батболд/дуучин/ Золбоо/бөмбөрчин,никитон/ , Эрдэнэбат/Бумбаарай никитон/ даралт хөгжмийг Ариунболд/Хөсөгтөн хамтлагын ахлагч, хөгжмийн зохиолч/ эмэгтэй дуучин Мөнхтуяа /англи хэлний багш/ Ийм бурханлаг авьяастай хүүхдүүд Цэцэг хамтлагын дараагийн үе болон тоголж байж билээ.
Халхын дахин давтагдашгүй гайхамшигт гитарчин Өлзий-Орших /өөжгий/ бас миний шавь билээ.  Эд нар минь Монголын Рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаад нь би гүнээ их баярлаж явдаг билээ.

No comments:

Post a Comment