Хөгжмийн зохиолч С.Батолд нь Архангай аймгийн Батцэнгэл суманд 1958 онд хүүхдийн нэрт зохиолч, багш Л.Соронзонболдын анхдугаар хүү болон төржээ. 1978 онд Багшийн сургуулийг хөгжмийн багшийн мэргэжлээр төгсөөд Санхүүгийн техникумд хөгжмийн багшаар анх ажиллаж эхлэхдээ /1978-1981 он/ “Санхүүч” хамтлагыг байгуулжээ.
БГД-ийн 47-р сургуульд дуу хөгжмийн багш. /1981-1984 он/ Тус сургуульд ажиллаж байхдаа “Жавхаа” хамтлагыг үүсгэн байгуулж тус хамтлагт Харанга хамтлагын дуучин Х.Лхагвасүрэн 5-7-р ангидаа дуучин, бөмбөрчин байжээ.
МХОрдонд найрал дуу цахилгаан хөгжмийн багшаар ажиллаж байх үеэсээ /1984-1993/ он уран бүтээлийнхээ замыг эхэлжээ.
С.Батболдын байгуулсан “Цэцэг” хамтлаг нь одоо хирнээ ард түмний дунд үгүйлэгдэн дурсагдаж Монголын радиогийн алтан фондонд байгаа тус хатлагын дуунууд нь хүүхэд багачуудын сонсох дуртай дуунууд хэвээр байна.
Хөгжмийн зохиолч С.Батболд нь 1991 онд Чехсловак улсад хүүхдийн тоглолт, 1993 онд Япон орны Фукуока хотод болдог Ази номхон далайн орнуудын хүүхдийн чуулга уулзалтанд Монголын авьяаслаг багачуудыг дагуулж оролцож явсан ба түүний зохиосон “Бид нэг тивийнхэн” дуу нь олон орны хүүхдийн сэтгэлийг их татсан дуу болж үнэлэгдсэн билээ.
Монголын хүүхдийн дууны урын санг баяжуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй цөөхөн хөгжмийн зохиолчын нэг юм.
С.Батболдын зохиосон 80- гаруй хүүхдийн дуунуудаас Багачуудын ордон, Бага ангийн багшдаа баярлалаа, Олуулаа, Миний ээж, Эрвээхэй, Цасхан, Миний дотны найзууд, Анхны хайр... зэрэг олон сайхан дуунууд нь FM, радио, телевизээр эгшиглэн үе үеийн хүүхэд багачуудын дуулах дуртай дуунууд болсоор байна.
Залуу дуучин Өнөдэлгэрийн дуулсан “Анхны хайр” киноны дуу нь одоо хүүхэд залуусын хамгийн сонсох дуртай дууны жагсаалтын тэргүүнд бичигдэж байна. Энэ дууны клипийг 400,000 гаруй хүүхэд үзэж сонирхсоноос гадна олон зуун залуус гар утсандаа суулгаж сонсож байна.
Тэрээр уран бүтээл туурьвахын зэрэгцээ олон авьяаслаг хүүхдүүдийн авьяас билгийг нээн хөгжүүлж урлагийн ертөнцөд гаргаж ирсэн бөгөөд одоо ч түүний шавь нар нэмэгдсээр л байна. Гитарчин Өөжгий буюу Өлзий-Орших, Чингэс хаан хамлагын гитарчин Саруулсайхан, Хар сарнай хамтлагын дуучин Маадай буюу Б.Баяржаргал, Никитон хатлагын хөгжимчин Б.Цогоо, Г.Золбоо, Маршил хамтлагын ахлагч, хөгжмийн найруулагч Ц.Уянга, Нармандах, дуучин Л.Байздаа, Ч.Батболд, Ч.Мөнхчулуун, Өнөдэлгэр ... гээд олон авьяаслаг дуучид ,хөгжимчдмийг Монголын урлагийн ертөнцөд бэлтгэн гаргаж ирсэн нөр их хөдөлмөрч, чадварлаг, жинхэнэ багш хүн билээ.
Хөгжмийн зохиолч, багш С.Батболд нь Монголын өсвөр үеийнхний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нэгэн билээ. БСШУЯ-ны Ерөнхий боловсорлын сургуулийн хөгжмийн боловсорлын хичээлийн сурах бичгүүдийг зохиох багийн ахлагчаар ажилласан юм. 2006 онд 1-3-р ангийн сурах бичиг, 2009 онд 8-9-р ангийн сурах бичгийн зохиогчын багын ахлагчаар, 2011 онд 4-р ангийн хөгжмийн хичээлийн сурах бичгийг зохиох зохиогчдын багт ажилласан.
С.Батболд багш Монголын үндэсний телевизийн Мазаахай нэвтрүүлгийн дуу “Би Мазаахай байна” , “Дасгалаа хийгээрэй 1,2,3,4”, Маамуу наашир нэвтрүүлгийн “Бүүвэйн дуу”, С1 телевизийн Унагалдай нэвтрүүлэгтэй хамтарч “Унагалдайн караоке” хүүхдийн дуунуудыг зохиожээ.
Сүүлд зохиож байгаа дуунуудыг нь Монгол телевизийн “Хамтдаа дуулцгаая” нэтрүүлгээр цуврал болгон зааж байна. Норвегийн тусламжийн байгууллага эрүүл мэндийн хөгжлийн төслийн шугамаар хүүхдийн шүдний өвчний талаар хүүхэлдэйн 2 ангит киноны дуу, чимэг хөгжмүүдийг бичиж “Өсөх ирээдүй” холбоо хүүхэлдэйн киног нь бүтээж багачуудын сонирхон үзэх дуртай кино болсон.
Хөгжмийн зохиолч, багш С.Батболд нь авьяаслаг өсвөр багачуудад, хөгжмийн багш нарт, хөгжимлөг гэр бүлд зориулан өөрийн зохиосон хүүхдийн дуунуудаа Таван түүвэр ном болгон гаргаад байна.
- “Бидний дуулах дуртай дуу” /1993 он/
- “Бага ангийн багшдаа баярлалаа” /1999 он/
- “Миний дотны найзууд” CD-ний хамт /2008он/ Тус ном нь БСШУЯ-ны шилдэг номоор шалгарсан.
- “Аяны шувууд ирлээ” /2011 он/ Тус ном нь БСШУЯ-ны шилдэг номоор шалгарсан.
- “Дэгдээхэйн дуу” /2012 он/
Эдгээр номууд нь хөгжмийн багш нарын хичээлдээ ашиглах гол номууд болсоор байгаа билээ.
С.Батболдын эмхэтгэсэн “Монголын хүүхдийн шилдэг дууны түүвэр” ном нь Монголын хүүхдийн үе үеийн шилдэг 176 дуунаас бүрдсэн бөгөөд энэхүү нилээн хөдөлмөр судалгаа шаардсан ном 2009 оны БСШУЯ-ны шилдэг ном болсон. Монголын биеийн тамирын спортын хорооны захиалгаар 2008 оны Олимпийн дуу болох О.Сундуйн шүлэг “Олимпийн дэвжээнд босоо Монгол” дуу клип нь Бээжингийн олимпод оролцсон манай тамирчдад их урам зориг, эрч хүч өгсөн сайхан дуу болсныг Монголын олимпийн хороо, тамирчид Таван цагираг сониндоо магтан ярилцлага өгсөн байдаг. СХД-ийн Ардчилсан холбооноос шалгаруулсан бахархах 10 хүний нэг “Сонгино хайрхан дүүргийн бахархал 2011” болж хөрөг нэвтрүүлэг нь телевизээр гарсан.
Сүүлийн үед хийсэн томоохон уран бүтээлээс нь дурьдвал 2011 онд нэрт кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн найруулсан”Хурдан том болохсон” хүүхдийн уран сайхны киноны хөгжим, Найруулагч Мандахын найруулсан “Анхны хайр” киноны хөгжим, дууг бичсэн билээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд Хүүхдийн төлөө газар, МХЕГазар, ОБЕГазар. ЕТV –гээс хамтран зохион баййгуулсан “Бойтогтой Монгол” үндэсний анх дугаар наадмаас “Хүүхдийн элч хөгжмийн зохиолч”-оор шалгарсан.
“Гэгээн Муза 2011” наадмаас “Солгой харандаа” хүүхдийн дуулалт жүжгээрээ “Шилдэг хөгжмийн зохиолч”-оор тус тус шалгарсан хүүхдийн төрөлд авьяас билэг ур чадвараа дайчилан ажиллаж байгаа хуруу дарам цөөхөн уран бүтээлчийн нэг билээ
Essay writing service review - https://essaywritingservicereview1.wordpress.
ReplyDelete.com
دينا نقل عفش بالرياض
ReplyDeleteشركة تنظيف بالخرج
نقل الأثاث الثقيل ليس بالأمر السهل على الإطلاق ، وحتى أقل من ذلك عندما يتعين عليك تحريكه لأعلى الدرج! سواء كنت تنتقل إلى منزل جديد في طابق أعلى في شقة لا تحتوي على مصعد أو تحتاج إلى نقل بعض الأثاث إلى طابق آخر في المنزل ، فمن المهم استخدام الأسلوب الصحيح للقيام بذلك بأمان. اتخذ بعض الإجراءات لحماية الأثاث ومنزلك ونفسك من التلف والإصابة قبل أن تبدأ في نقل أي شيء. احمل قطعًا كبيرة على الدرج باستخدام مساعد أو استخدم عربة لنقل القطع الثقيلة الصغيرة والمتوسطة الحجم بمفردك بينما يكتشفك شخص ما من الأسفل. استفد من المعدات والتقنيات المتخصصة لتسهيل رفع بعض العناصر ووضعها في مكانها.
Merkur Slots Machines - SEGATIC PLAY - Singapore
ReplyDeleteMerkur Slot Machines. titanium flat iron 5 star rating. The Merkur Casino game was https://septcasino.com/review/merit-casino/ the first to wooricasinos.info feature video slots 출장샵 in worrione the entire casino,