Wednesday, February 4, 2015

Нулимс юундаа тогтоно вэ

Хөгжмийг С.Батболд
Шүлгийг Б.Нацагдорж
Тохойн цөөрмийн усанд нь
Тогоруу юундаа эргэнэ вэ
Тогтуун алаг нүдэнд минь
Нулимс юундаа тогтоно вэ түрлэг:

Ээвэр голын усанд нь
Шувууд юундаа чуулна вэ
Ээжийгээ бодох бүрийд минь
Нулимс юундаа тогтоно вэ

Арын цээлийн усанд нь
Ангир юундаа эргэнэ вэ
Алаг хоёр нүдэнд минь
Нулимс юундаа тогтоно вэ түрлэг:
Ээвэр голын усанд нь
Шувууд юундаа чуулна вэ
Ээжийгээ бодох бүрийд минь
Нулимс юундаа тогтоно вэ
Нутгийн цөөрмийн усанд нь
Нугас юундаа эргэнэ вэ
Нууцаар уйлсан нүдэнд минь
Нулимс юундаа тогтоно вэ түрлэг:
Ээвэр голын усанд нь
Шувууд юундаа чуулна вэ
Ээжийгээ бодох бүрийд минь
Нулимс юундаа тогтоно вэ

3 comments:

  1. the marketing communications (marcomms) industry should, now more than ever, be working at ways of developing it. We look at the opportunities tv adverting in Iran available to both top marketing agencies in Iran, as well as advertising agencies.

    ReplyDelete
  2. Essay writing service review - https://essaywritingservicereview1.wordpress.
    .com

    ReplyDelete