Friday, September 25, 2015

хүүхдийн зохиолч Л.Соронзонболд

хүүхдийн зохиолч Л.Соронзонболд

Эрдмийн өргөө

Шүлгийг хүүхдийн зохиолч   Л.Соронзонболд
Хөгжмийг Соёлын тэргүүний ажилтан  Д.Гомбодоо
Тунгалаг мэлмийг минь нээсэн гараатай
Тулах эрдмийн түлхүүр атгаастай
Амьдрах ухаан бидэндээ хайрласан
Ачтай багшдаа баярлаж явдаг даа
        Аа        Аа         Аа
        Бидний хайртай эрдмийн өргөө
        Ээ        Ээ        Ээ
Энхрий хайртай миний багшаа
Сандал ширээ минь цаанаа өнгөтэй
Саруул танхимын гэрэл нь уянгатай
Нуурандаа чуулдаг шувуудын адилаар
Ангидаа цуглах юутай жаргалтай вэ?
        Дахилт
Ирээдүй бүхэн өнөөдрөөс эхлэлтэй
Эгэл борхон заяандаа итгэлтэй
Эрдмийн оддыг эндээс төрүүлсэн
Энхрий сургууль минь юутай бахтай вэ?
        Дахилт
Үе үеийн төгсөгчид та нар минь
Үүрээ эргэдэг шувуудын адилаар
Ангийнхаа ширээн  дээр эргэж нэг суугаарай
Ачит багшаа олж нэг уулзаарай
        Дахилт

3 comments: