Tuesday, October 6, 2015

Little princess of the World

Дэлхийн бяцхан мисс тэмцээний алмаазан титмийн эзэн М.Гэрэлтэх Little princess of the World ,Best Dancer of the World 2015 номинацуудын эзэн Б.Одмаа нар 10 сарын 6ны 10цагт эх орондоо ялалтын мэдээтэй ирж байна.
М.Гэрэлтэх охин Миний Сайн байна уу? Цэцэрлэг минь шинэ цомгийн дуунуудыг дуулсан, Мисс-д оролцохдоо Дэгдээхэйн дууг минь дуулж оролцсон ийм авьяаслаг охиндоо баяр хүргэе. Мөн Б.Одмаа охинд баяр хүргэе.


Турк улсын Анталия хотноо 2015 оны 9-р сарын 27-ноос 10-р сарын 3-ны өдрүүдэд зохиогдсон Олон улсын Little miss world-2015 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож түрүүлэн Дэлхийн БЯЦХАН МИСС, алмазан шигтгээтэй Алтан эрдэнийн ТИТМИЙН ЭЗЭН болсон 1-р ангийн сурагч, 6 настай Мандахын Гэрэлтэхийг өнөөдөр МУБИС-ийн захирал доктор профессор Д.Мөнхжаргал хүлээн авч баяр хүргэн, гарын бэлэг, баглаа цэцгийн хамт барив. Тэрээр өнөө өглөө аав Мандахын хамт эх орондоо иржээ. Дэлхийн бяцхан мисс ГЭРЭЛТЭХ-ийн аав Д.Мандах нь МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал доктор, дэд профессор хүн юм. Охиныгоо өөрийн биеэр дагуулан бүхий л ар талыг хариуцан амжилттай явж ирсэн сайн аавын үлгэр дууриал болсон халамжит аав профессор Д.Мандах багшдаа МУБИС-ийнхаа нийт хамт олны нэрийн өмнөөс халуун баярыг хүргэн энхрий бяцхан охин болон гэр бүлд нь аз жаргалын дээдийг ерөөе.
















No comments:

Post a Comment