Monday, June 6, 2016

mnb.mn

MNB-ийн Өглөө хөтөлбөрт хүүхэд ба хөгжмийн тухай зочиноор оролцлоо

Wednesday, June 1, 2016

Алтан зул 2016 хүүхдийн дууны үндэсний наадамд

Алтан зул 2016 хүүхдийн дууны үндэсний наадамд хүүхдийн шинээр зохиогдсон 320 дуу өрсөлдсөнөөс 3-р шатанд Цаатан хүүгийн дуу минь тунан үлдэж Шилдэг хөгжим-өөр шалгарсан үеийн бичил бичлэг.
Хүүжүү найзаа
Хүрээд ирдээ хое
Аав ээжийнхээ
Ажилд нь тусалъя хое

Monday, March 28, 2016

Монголын хүүхдийн дуулах дуун (Код: A-007)


Монголын хүүхдийн дуулах дуун (Код: A-007)  энд дарж саналаа өгч урам өгнө үү.

Ангийн найзууд (Код: A-006)


Ангийн найзууд (Код: A-006)  энд дарж саналаа өгч урам өгнө үү.

Бөмбөг найз (Код: D-008)


Бөмбөг найз (Код: D-008)  энд дарж саналаа өгч урам өгнө үү.

Цаатан хүүгийн дуу (Код: D-007)


Цаатан хүүгийн дуу (Код: D-007)  энд дарж саналаа өгч урам өгнө үү.

Нуугдсан уу (Код: B-016)


Нуугдсан уу (Код: B-016)  энд дарж саналаа өгч урам өгнө үү.

Дүүдээ (Код: B-015)


Дүүдээ (Код: B-015)  энд дарж саналаа өгч урам өгнө үү.

Зөв хүүхэд (Код: B-014)


Зөв хүүхэд (Код: B-014)  энд дарж саналаа өгч урам өгнө үү.

Monday, February 22, 2016

Цаатан хүүгийн дуу

Ая: Соронзонболдын Батболд
Үг: Найдангийн Олонхүү
Дуучин Уянгын Эгшигхур
Цаатан хүүгийн дуу

Friday, February 19, 2016

Уярлын долоон эгшиг

Хөгжмийн зохиолч, СТА, БТА, Цэцэг хамтлагийн багш, хүүхдийн хит дууны аяыг зохиогч С.Батболдын Уярлын долоон эгшиг хүүхдийн дууны шилмэл түүвэр хэвлэгдэн гарлаа.
... Бага ангийн багшаа баярлалаа, Нүдээ аньсан чинь чихэр, Олуулаа олуулаа олуулаа, Дээс дээс эргээрэй эргээрэй, Анхны хайр хүчтэй хүчтэй... гэх мэт зөндөө дуу байна даа. 100 дуутай түүврийн хуудсыг эргүүлэхэд л мэддэг үг ая шууд эгшиглэнэ.
Мичин жилийн анхны шинэ ном болохоор энэ жилийн анхны зочноор С.Батболд болон түүний нөхдийг урив. Үгтэй, ноттой, зурагтай болохоор дуу хөгжмийн багш болон цэцэрлэг, бага, дунд ангийн сурагчдын хэрэгцээт ном болж чаджээ. Батболд ах ЕБС-ийн дуу хөгжмийн сурах бичгээс эхлээд нэлээд хэдэн номыг бүтээсэн байдаг.
Бидний ихэнх тэдгээр сурах бичгийг арван жилдээ үзэж, судалсан гэдгээ барагтайхан л санаж байгаа байх.
Олон олон учир шалтгааны үндсэн дээр Номын ертөнц нэвтрүүлгийн зочноор С.Батболд ахыг сонгов

Monday, January 18, 2016

Алтан зул хүүхдийн дууны наадмын удирдамж

Наадмын зорилго:
Хүүхдийн дууны уран санг баяжуулах, шинэчлэх
Дуугаар дамжуулан хүүхдийн хэл сэтгэхүйг хөгжүүлэх
Хүүхдийн дууны уран бүтээлчдийг дэмжих, алдаршуулах
Наадмын хамрах хүрээ:
Наадамд хөгжмийн зохиолч, ая зохиогчид өөрсдийн багийг бүрдүүлэн оролцоно. /Үг зохиогч, дуучин, дууны найруулга/
Наадмын шалгаруулалт:
“Алтан зул” наадмын зар:
2016 оны нэгдүгээр сарын 17-оос 2016 оны хоёрдугаар сарын 24 хүртэл цацагдана. Уран бүтээлчид наадамд оролцох бүтээлээ 2016 оны нэгдүгээр сарын 17-оос 2016 оны хоёрдугаар сарын 24-ний 17.00 цагаас өмнө МҮОНТ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн албанд биеээр болон өөрийн бие төлөөлөгчөөр ирүүлнэ.
Наадмын зүүн бүсийн шалгаруулалт: 2016 оны гуравдугаар сарын 18-нд Завхан аймгийн Улиастай хотод болно.
Наадмын баруун бүсийн шалгаруулалт: 2016 оны дөрөвдүгээр сарын 01-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод болно.
Наадмын төвийн бүсийн шалгаруулалт: 2016 оны дөрөвдүгээр сарын 15 нд Улаанбаатар хотод
“Алтанзул” хүүхдийн дууны шилдэг бүтээл шалгаруулах үндэсний наадмын Гран при тоглолт буюу нэгдсэн шалгаруулалт: 2016 оны 05 сарын 13 нд Улаанбаатар хот.
“Алтанзул” ододтой хамтарсан гала тоглолт Хүүхдийн баяраар: 2016 оны зургаадугаар сарын 01-нд Улаанбаатар хот, Чингисийн талбайд.
Бүтээлд тавигдах шаардлага:
1. Дууны шүлэг нь хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон, монгол хэлний хэм хэмжээг баримталсан, дууны яруу найргийн шаардлага хангасан байна.
2. Дууны аялгуу нь хөгжмийн ямар ч төрлөөр байж болно.
3. Бүтээлийг хүүхдээр дуулуулна. Дараахь 3-н насны ангилал байна.
Бага – 8 нас (хүртэл)
Дунд – 9-12 нас
Ахлах – 13-16 нас
4. Хөгжмийн найруулга нь орчин үеийн хүүхдийн сэтгэхүйд нийцсэн, сонирхол татахуйц шинэлэг байна.
5. Бүтээл нь олон нийтийн хүртээл болоогүй зөвхөн уралдаанд зориулсан шинэ дуу байна.
6. Дууны фонограммыг хоолойтой, хоолойгүй бичүүлж, хөгжмийн нотыг хавсаргана. Шаардлагатай тохиолдолд дүрс бичлэгийг авна.
Наадмын шагналын сан: 25 сая төгрөг
- Гран при шагнал 10 сая төгрөг
Гурван насны ангилалд шилдэг бүтээл тус бүр 3 сая төгрөг
Бага – 8 нас (хүртэл) 3 сая
Дунд – 9-12 нас 3 сая
Ахлах – 13-16 нас 3 сая
Тусгай байрын шагнал
1. Шилдэг хөгжим 1 сая төгрөг
2. Шилдэг шүлэг 1 сая төгрөг
3. Шилдэг дуулаач хүүхэд 1 сая төгрөг
Ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчдын шагналууд
1. Ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчдын шагнал
2. Ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчдын шагнал
3. Ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчдын шагнал
НААДМЫГ САНААЧЛАГЧ, ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам
Дэлхийн банк
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Монголын хөгжмийн зохиолчдын холбоо
Монголын зохиолчдын эвлэл
хүүхдийн төлөө үндэсний газар
Харилцах утас : 327225, 99260121, 99163839, 99293456