Friday, February 19, 2016

Уярлын долоон эгшиг

Хөгжмийн зохиолч, СТА, БТА, Цэцэг хамтлагийн багш, хүүхдийн хит дууны аяыг зохиогч С.Батболдын Уярлын долоон эгшиг хүүхдийн дууны шилмэл түүвэр хэвлэгдэн гарлаа.
... Бага ангийн багшаа баярлалаа, Нүдээ аньсан чинь чихэр, Олуулаа олуулаа олуулаа, Дээс дээс эргээрэй эргээрэй, Анхны хайр хүчтэй хүчтэй... гэх мэт зөндөө дуу байна даа. 100 дуутай түүврийн хуудсыг эргүүлэхэд л мэддэг үг ая шууд эгшиглэнэ.
Мичин жилийн анхны шинэ ном болохоор энэ жилийн анхны зочноор С.Батболд болон түүний нөхдийг урив. Үгтэй, ноттой, зурагтай болохоор дуу хөгжмийн багш болон цэцэрлэг, бага, дунд ангийн сурагчдын хэрэгцээт ном болж чаджээ. Батболд ах ЕБС-ийн дуу хөгжмийн сурах бичгээс эхлээд нэлээд хэдэн номыг бүтээсэн байдаг.
Бидний ихэнх тэдгээр сурах бичгийг арван жилдээ үзэж, судалсан гэдгээ барагтайхан л санаж байгаа байх.
Олон олон учир шалтгааны үндсэн дээр Номын ертөнц нэвтрүүлгийн зочноор С.Батболд ахыг сонгов












No comments:

Post a Comment