Monday, March 28, 2016

Ангийн найзууд (Код: A-006)


Ангийн найзууд (Код: A-006)  энд дарж саналаа өгч урам өгнө үү.

Догдлон догдлон ангидаа ирэхэд
Дотносон угтдаг миний найзууд
Тоглон наадах хичээлээ давтахад
Тохой нийлсэн ангийн найзууд

Ангидаа ч сургуульдаа ч аргагүй л андууд
Алдрайхан насны минь хөгжилтэй найзууд
Гэртээ ч гадаа ч ижилдсэн андууд
Гэгээхэн насны минь үүрдийн найзууд

Хүсэл бодлын жигүүр дэлгээд
Хөтөлцөн гүйсэн хөөрхөн найзууд
Нандин нууцаа найздаа задлаад
Нар шиг мишээсэн үеийн найзууд

Ангидаа ч сургуульдаа ч аргагүй л андууд
Алдрайхан насны минь хөгжилтэй найзууд
Гэртээ ч гадаа ч ижилдсэн андууд
Гэгээхэн насны минь үүрдийн найзууд

Алдаж гэндсэн андыгаа хайрлаад
Ангиараа гэмшсэн миний найзууд
Амжилт бүхэнд баярлаж хөөрөөд
Алгаа ташсан ангийн хүүхдүүд

Ангидаа ч сургуульдаа ч аргагүй л андууд
Алдрайхан насны минь хөгжилтэй найзууд
Гэртээ ч гадаа ч ижилдсэн андууд
Гэгээхэн насны минь үүрдийн найзууд

Ангийн найзууд (Код: A-006)  энд дарж саналаа өгч урам өгнө үү.

1 comment: