Monday, March 28, 2016

Монголын хүүхдийн дуулах дуун (Код: A-007)


Монголын хүүхдийн дуулах дуун (Код: A-007)  энд дарж саналаа өгч урам өгнө үү.

Тэнгэрийн нарыг бүлтэгнүүлж
Тэргэл сарыг бөндөгнүүлж
Одод эрхэсийг тормолзуулж
Орчлонг бөмбөртөл мэлмэрүүлж байна

Цэнгэлийн манлай баясгалан
Цэцэгт дэлхийн жаргалан
Монголын жавхлант үеийнхэн
Морь эргэтэл дуулж байна

Хөх тэнгэрийг хөвсөлзүүлж
Хөлгөн уулсыг хөндөлзүүлж
Мөрөн голыг дөмөлзүүлж
Мөнхийн жаргалыг цэлэлзүүлж байна

Цэнгэлийн манлай баясгалан
Цэцэгт дэлхийн жаргалан
Монголын жавхлант үеийнхэн
Морь эргэтэл дуулж байна

Дээдсийн сүрийг өндөлзүүлж
Дэлхийн чихийг дэлдэлзүүлж
Долоон бурхныг долгиулсаар
Дорны Монголыг догдлуулж байна

Цэнгэлийн манлай баясгалан
Цэцэгт дэлхийн жаргалан
Монголын жавхлант үеийнхэн
Морь эргэтэл дуулж байна

Монголын хүүхдийн дуулах дуун (Код: A-007)  энд дарж саналаа өгч урам өгнө үү.

1 comment: