Monday, March 28, 2016

Цаатан хүүгийн дуу (Код: D-007)


Цаатан хүүгийн дуу (Код: D-007)  энд дарж саналаа өгч урам өгнө үү.

Хүүжүү найзаа
Хүрээд ирдээ хое
Аав ээжийнхээ
Ажилд нь тусалъя хое

Цастай уулаар
Цаагаа хариулна хое
Цармын оройгоор
Цанаар уралдана хое

Манжигаа дагаад Мараа явлаа
Донгороо унаад Тогтоож байдаа хое Цастай уулаар
Цаагаа хариулна хое Цармын оройгоор Цанаар уралдана хое

Этэр, Зарийг
Эргүүлж ирдээ хое Хуудайгаа унаад
Хурдан явдаа хое

Цастай уулаар
Цаагаа хариулна хое Цармын оройгоор
Цанаар уралдана хое

Тайлбар:
1. Манжиг - Эм цаа
2. Этэр - Бух цаа
3. Донгор - 3 настай цаа
4. Хуудай - Хязаалан цаа
5. Зарь - Агталсан эр цаа
Цаатан хүүгийн дуу (Код: D-007)  энд дарж саналаа өгч урам өгнө үү.

1 comment: