Sunday, November 4, 2018

fb.com/batbold.soronzonbold

Нүүр номын найз нартаа Европын орнуудад зохион байгуулагдсан “ААВ-ЭЭЖ-БИ” дууны цэнгүүнийхээ видео бичлэгийг багцлан бэлтгэж толилуулж байна. Энэ цэнгүүнд европын орнуудад амьдардаг монголчууд гэр бүлээрээ тэр өдөр эх хэлээрээ ярьж, хөөрөн баясаж, хүүхдүүдтэйгээ хамтдаа дуулан бүжиглэж өнгөрөөсөн нь нэгэн том дурсамж түүх болж үлдлээ.
Миний хүүхдийн дуунууд европын орнуудад дуулагдаж байгаагаас гадна Өвөрмонгол, Япон, Солонгос, Америкт хүүхдүүд дуулж буйд би их баярлаж явдаг. Ер нь дэлхийд Монгол хүүхэд хаана амьдарч байна тэнд л дуулагдаж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Та бүхэн гэр бүлээрээ Европын орнуудад зохион байгуулагдсан “ААВ-ЭЭЖ-БИ” дууны цэнгүүнийг минь таалан сонирхож үзнэ үү.. 
Хүүхдийн элч хөгжмийн зохиолч Соронзонболдын Батболд 2018-11-04

Friday, July 6, 2018

Надтай адил Нартай Дэлхий

Дээрхийн Гэгээн XIV Далай ламын 83 насны ойгоор бусдыг асарч энэрэхийг уриалсан хүүхдийн шинэ дуу мэндэллээ.

Надтай адил
Нартай Дэлхий

Ум марзэ мам суухаа,
Ум марзэ мам суухаа

Wednesday, April 4, 2018

Аав, Ээж, Би дуун цэнгүүн

Хүүxдийн дууны хөгжмийн зохиолч С. Батболдын оролцсон “Аав, Ээж, Би” дуун цэнгүүн Европын таван оронд зохиогдож өнгөрөгч амралтын өдрүүдэд Стокхольм хотод амжилттай өндөрлөлөө.

Шведийн Вант улсад сурч, амьдарч байгаа монгол хүүхэд багачууд, эцэг эхийн дунд зохиогдсон “Аав ээж би” хүүхдийн дууны цэнгүүнд хөгжмийн зохиолч С. Батболд багш оролцсон байна. Тэрээр ирсэн үзэгчиддээ шилдэг уран бүтээлийн дээжээ танилцуулахын зэрэгцээ хэд хэдэн шинэ дуунаасаа зааж хамтарч дуулсан нь төрөлх хэл, соёлоо сурталчилсан арга хэмжээ боллоо.

Saturday, March 10, 2018

Аав ээж би - хүүхдийн ая дууны цэнгүүн

Европын xолбооны улсуудад аж төрөн амьдарч байгаа монголчууд болон монгол хүүхэд багачууд, хүүxдийн сургуулиудын дунд Аав ээж би хүүхдийн ая дууны цэнгүүн зохиогдох гэж байна. Цэнгүүнд хүүxдийн дууны хөгжмийн зохиолч С. Батболд оролцож өөрийн шилдэг уран бүтээлийнxээ дээжүүдийг танилцуулж , xүүxэд багачууд , эцэг эхчүүдэд шинэ уран бүтээлээсээ заан хамтарч дуулан монгол хэл , дуу хуур соёлоо түгээн сурталчлах юм. Цэнгүүний хүрээнд Батболд багшийн урын санд байгаа дуунуудаас xүүxдүүд өөрсдөө болон эцэг эхчүүдтэйгээ хамтран дуулах ба эцэг эхчүүд нь xүүxдүүддээ xүүxдийн дуунуудаар ая дууны мэндчилгээ дэвшүүлэх юм. Монгол дуугаа сайн дуулж сурч байгаа хүүxдүүдийг хөгжмийн зохиолч багш С.Батболд гарын бэлгээрээ шагнаж урамшуулна.

  • 2018- 3- 25 Герман улс Берлин xот / xариуцагч Берлин хотын Монгол сургуулийн багш Aлимаа Амгалан 
  • 2018-3- 31 Бельги улс Антверпен хот / Xариуцагч Гэр бүл ТББ . Ирээдүй монгол сургууль, Оч монгол сургууль, Бельги дэx Монголчуудын ТББ -н нэгдсэн зөвлөл . Б.Батбаяр ( сурвалжлагч МҮОНРТ )
  • 2018- 4- 1 Франц улс Парис хот / xариуцагч Умардын Монголчууд ТББ. Парис хот даx Монгол сургууль /
  • 2018- 4- 7 Швед улс Стокольм хот / xариуцагч Швед дэх монгол сургуулийн багш Үзмээ Ламжав / Санаачлагч , зохион байгуулагч Баяраагийн Батбаяр Шенгений орнуудын MNB-н сурвалжлагч

Wednesday, January 24, 2018

С.Батболд багшдаа баярлалаа өдөрлөгийг 5-р цэцэрлэг зохион байгууллаа

Хөгжмийн зохиолч, хүүхдийн дууны мастер Соронзонболдын Батболд  эдүгээ БСШУСЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд хөгжим урлаг, гоо зүйн боловсрол хариуцсан арга зүйчээр ажиллаж буй юм.  Өдгөө 60 хүрч байгаа хөгжмийн зохиолч маань хүүхдийн нэрт зохиолч Л.Соронзонболдын хүү бөгөөд бага наснаасаа урлаг, утга зохиолд ойр өсөж улмаар 1978 онд Багшийн сургуулийг хөгжмийн багш мэргэжлээр төгссөн байна.
Монголын хүүхдийн ордонд найрал дуу цахилгаан хөгжмийн багшаар ажиллаж байх үеэсээ /1984-1993 он/ уран бүтээлийнхээ замыг эхэлжээ. Түүний байгуулсан Цэцэг хамтлаг тун алдартай бөгөөд энэ хамтлагаас хожмын урлагийн алдартнууд төрөн гарсан юм. Мөн Монголын радиогийн алтан фондонд бичигдсэн тус хамтлагын дуунууд нь хүүхэд багачуудын сонсох дуртай дуунууд хэвээр байна.
С.Батболд багш хүүхдийн дууны хөгжмийн зохиолчоос гадна найрал дууны их мастер гэдгээрээ хилийн чанадад ч танигдсан. 1991 онд Чехословак улсад хүүхдийн тоглолт, 1993 онд Япон орны Фукуока хотод болдог Ази номхон далайн орнуудын хүүхдийн чуулга уулзалтад Монголын авьяаслаг багачуудыг дагуулж оролцож явсан ба түүний зохиосон Бид нэг тивийнхэн дуу нь олон орны хүүхдийн сэтгэлийг их татсан дуу болж үнэлэгдсэн билээ.
Чингэлтэй дүүргийн 5-р цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн санаачлагаар дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хөгжмийн зохиолч С.Батболдтой уулзах өдөрлөгийн зохион байгууллаа. Хүүхдүүд бяцхан урлагийн тоглолт үзүүлж, дараагаар нь С.Батболд багштай хамтран түүний зохиосон дуунуудыг дууллаа. Тус цэцэрлэгийн хүүхдүүд хөгжмийн боловсрол өндөр, эхэлсэн дуу болгоныг даган дуулж, мэдэж байсан нь үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж байсан. Мөн  гоцлол дуучин гэж үгүй, хүүхэд бүрийн оролцоог жигд хангаж, өөртөө итгэлтэй авьяаслаг хүүхдүүдийг төлөвшүүлэхээр тус цэцэрлэгийн багш, удирдлага нь хичээн ажиллаж байгаа аж.
Нэг цаг орчим үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд тус цэцэрлэгийн хүүхэд багачууд, эцэг эхийн төлөөлөл мөн багш нар оролцсон. Хүүхдүүд С.Батболд багшаас сонирхсон асуултаа мөн асуусан. Тухайлбал, Та жоохон байхдаа сахилгагүй байсан уу? Та яаж яваад ийм олон дуу зохиочихвоо Та жоохон байхдаа гоё дуулдаг байсан уу гэх мэтээр өөрсдийн насандаа хамгийн сонирхолтой гэж бодсон зүйлсээ асууж байсан юм.
Соронзонболдын Батболд нь Монголын хүүхдийн дууны урын санг баяжуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй цөөхөн хөгжмийн зохиолчийн нэг юм. Түүний зохиосон 80- гаруй хүүхдийн дуунуудаас Багачуудын ордон, Бага ангийн багшдаа баярлалаа, Олуулаа, Миний ээж, Эрвээхэй, Цасхан, Миний дотны найзууд, Анхны хайр  зэрэг олон сайхан дуунууд нь үе үеийн хүүхэд багачуудын дуулах дуртай дуунууд болсоор байна.
С.Батболд багшийн хөдөлмөр бүтээлийг үнэлж төрөөс  нь Соёлын тэргүүний ажилтан, мөн 2016 онд Алтангадас одонгоор шагнасан билээ.